Хүмүүс: |
Сайд асан Тэмүүжингийн нялх амраг Сарангэрэл дуулианы эзэн байх дуртай нэгэн бололтой. Хар тамхины хэрэгт холбогдож, экс сайдын амраг байснаа нуугаагүй тэрээр аавынхаа автомашиныг хулгайлсан хэргээр цагдаад шалгагджээ. Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ “сайн” ахыгаа илчилсэн түүнийг өр зөөлөн монголчууд хөөрхийлж байсан. Харамсалтай нь дуулианы эзэн бусдын нүдэнд өртөлгүй амар жимэр амьдралыг сонгохын оронд хулгайн хэрэгт сэрдэгдэж эрэн сурвалжлагдсан байх юм. Төрсөн эцэг нь болсон хойно охиноо өмгөөлж гомдлоо буцаан авсан ч Сарангэрэл томоожих болоогүй бололтой.