Улаанбаатар гурван өдөр Японоор “амьсгална”

2015/06/18
Share |
Хүмүүс:
Улаанбаатар гурван өдөр Японоор “амьсгална”

 

Өнгөрсөн жил Япон-Монголын соёлын хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд “Tradition Japan” сангийн Ерөнхийлөгч Яхаги Чизүко санаачлан, Монгол талаас “Тайёо таун” ХХК хамтран 6 дугаар сарын 24-ны өдөр Монгол улсын “Дуурь Бүжгийн Эрдмийн театр”-т хоёр улсын үндэсний соёл, урлагийн хамтарсан тоглолтыг амжилттай зохион байгуулж байсан билээ. Энэхүү арга хэмжээнд Японы үндэсний кимоног орчин үеийн шийдэлтэйгээр урласан хувцас, тайко буюу модон бөмбөр, ардын дуу, Монгол улсаас Төрийн соёрхолт дуучин Д.Болд, ардын урлагийн Хөсөгтөн хамтлаг, Морин хуурч болон загварын агентлагууд оролцсон нь үзэгч олон, төрийн болон төрийн бус байгууллагуудаас өндөр үнэлэлт авч, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон юм.


Тэгвэл энэ сарын сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Япон-Монголын соёлын харилцааны өдөрлөг дахин зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний хүрээнд 21-ний өдөр 12 цагаас Хаан банкны төв байрны “Хаан театрт” Японы үндэсний хувцас Юкатагийн үзүүлбэр болон ардын дууны дээжээс сонирхуулах бол 22-ны өдөр 16-19 цагт Чингисийн талбайд Обон баяр болно. Уг өдөрлөгийн үеэр Япон үндэсний уламжлалт тайко бөмбөрийн аялгуунд Обон баярын бүжгийг хослуулан Юката /үндэсний хувцас/-ны соёл зэргийг Монголын ард түмэнд толилуулах аж. Ингэснээр Монголын ард түмэн Япон улсын уламжлалт соёлыг бодитоор үзэх, сонирхох боломжтой бөгөөд хоёр улсын соёлын харилцаан дээр тулгуурлан гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, бизнесийн гэх мэт олон талын ач холбогдолтой юм байна.

 

Сүүлийн өдөр буюу 6 дугаар сарын 23-ны өдөр 19 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох үйл ажиллагаанд Японы үндэсний кимоног орчин үеийн шийдэлтэйгээр урласан хувцас, тайко буюу Японы модон бөмбөрийн Фүказава болон Мүсаши огосэ ахлах сургуулийн бөмбөрийн баг, ардын дууны Макимики хамтлаг, Монгол талаас хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат, ардын урлагийн Хөсөгтөн хамтлаг, загварын агентлагууд оролцсон тоглолт зохион байгуулагдах аж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
property new launch in singapore ”This is very intreresting, You are a very skilled blogger. I have joined your feed and look forward to seeking more of your great post.”useful.”
IP:205.204.83.202  2015-09-30 17:13:41
nydjcipmve OX7scWxgtoqfuslrmg, [url=http://lyizffxbobrm.com/] lyizffxbobrm[/url], [link=http://ujxqomjyhrju.com/ ]ujxqomjyhrju[/link], http://whqeoiqqkqxr.com/
IP:46.161.9.32  2016-05-21 04:50:48
enponmcpkms DXAQnygslzqteshnif, [url=http://rqjdsaqmbrkd.com/] rqjdsaqmbrkd[/url], [link=http://mdbiptddmftf.com/ ]mdbiptddmftf[/link], http://lfckqdpzjusv.com/
IP:5.101.0.130  2017-01-20 01:59:58
ydcxwzqum tw4hOqnvlrtrokgyow, [url=http://eykduduvoiqu.com/] eykduduvoiqu[/url], [link=http://rczxwuqexjdl.com/ ]rczxwuqexjdl[/link], http://ytfnawyuagdy.com/
IP:5.101.0.130  2017-01-21 06:33:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.