“Цэнхэр үст” Э.Цэрэн vs Мүүн

2015/06/18
Share |
Хүмүүс:
“Цэнхэр үст” Э.Цэрэн vs Мүүн

Санхүүгийн хүндрэлээс илүү Монголыг мөхөөх аюул нүүрлэж байгааг “Цэнхэр үст” Э.Цэрэн сануулсаар. Нэрийг нь сонсох нь битгий хэл зүс үзээгүй залуусыг хэдэн 100-аар нь нэг дор гэрлүүлдэг Мүүн хэмээх шашныг Солонгосын номлогч агсан Сан Мён Мүүн санаачилжээ. Амьдралын эх далайд дөнгөж хөл тавьж буй гэнэн томоогүй залууст аз жаргалтай амьдрах зам мөрийг заах нэрийдлээр тархийг нь угааж элсүүлдэг аж. Тухайн улсын залгамж халаа болсон залуу үеэр дөрөө хийн боловсролын салбар цаашлаад улстөрд шургалдаг тухай Э.Цэрэн мэдэгдэж байсан. Тэрээр БШУЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас эхлээд улстөрийн томчууд хүртэл уг гаж урсгалд дагаар орсон тухай зарлаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Мөн 20 настай Монгол залуу мүүний урсгалд автаж сургуулиа орхин, шашиндаа хүчин зүтгэж яваад учир битүүлгээр амиа алдсан тухай цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байна. Э.Цэрэн “ Мүүнийг Монголоос хөөн гаргах цаг болсон ба асар их мөнгөтэй, хүн алахаас буцахгуй тархи нь угаагдсан Монголын өсвөр, залуу үеийнхнээр өөрсдийгөө хүрээлүүлжээ. Монголын улс төр нийгэм рүү хүчтэй орчихсон Элбэгдoрж, Баярцогт, Энхсайхан, Гончигдорж, Гантөмөр гээд Монголын бүх л улс төрчдөөр хамгаалуулсан Монгол хүний дархлааг үгүйсгэгч Мүүний гаж урсгалыг нийтийн хүчээр түлхэн гаргах цаг болсон. Мүүнийг Монголоос зайлуулахад цаашилбал Боловсролын Яaмнаас зайлуулахад бүгдээрээ нэгдэцгээе” хэмээн уриалж байна. Мөн түүнийг “том” артай мүүнийхнээс ард түмэн минь хамгаална хэмээн найдаж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.