Нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсаны хүргэн, бэрүүд гэрэл зургийн хальснаа

2015/06/18
Share |
Хүмүүс:
Нэрт хөгжмийн зохиолч  Ч.Сангидорж агсаны хүргэн, бэрүүд гэрэл зургийн хальснаа

Монгол түмний сэтгэл зүрхнээ аялгуу сайхан бүтээлүүдээрээ мөнхрөн үлдсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсаны хүүхдүүд аавынхаа нэрийг дуурсгаж яваа. Түүний ууган охин С.Саянцэцэг нь хөгжмийн хаан төгөлдөр хуурын сэтгэл татам аялгуунд дурлаж, амьдралаа холбосон нэгэн. Элит гэр бүлээс гаралтай Саянаа 15 настайдаа П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн юм. Оюутан ахуй цагтаа Испанийн иргэн Ричард Азиартай гэр бүл болж улмаар нөхрийнхөө төрсөн нутагт 23 жил амьдарсан. Хонины махаараа алдартай жижиг хотод орших өндөр уулын хажууханд амьдарч байсан нь эх орноо үгүйлэх сэтгэлийг нь дэвтээж байсан гэдэг.
Мэргэжил нэгт нөхрийнхөө хамт 1995 онд төгөлдөр хуурын сургууль байгуулсан нь амжилтанд хүрч Сьюдад де Хузска олон Улсын төгөлдөр хуурийн наадмыг үндэслэн тогтмол зохион байгуулах болсон юм. Гурван жилийн өмнөөс уугуул нутагтаа амьдрах болсон хатагтай С.Саянцэцэг аавынхаа хүслийг биелүүлэхээр ХБК болон СУИС-д багшилж буй. Төгөлдөр хуурын сонгодог классик, гоцлон тоглооч мэргэжлээр мэргэшсэн тэрээр энэ жил 49 насны босго давсан ч даруй 20 насаар залуу харагддаг сайхан бүсгүй билээ. Түүний дүү С.Сансаргэрэлтэх нь мөн л аавынхаа мэргэжлийг өвлөж эх орондоо төдийгүй хилийн чанадад алдаршсан хөгжмийн зохиолч болсон. Тэрээр гэргий болон эгч Саянаа, хүргэн ахынхаа хамт зургаа татуулжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Төмөр зам Сансаргэрэлтэх багдаа хогийн зантай хулгайч хүүхжд байж билээ. Зургийн дугуйланд явдаг байхдаа бийр хугайлдаг байсан
IP:27.123.214.2  2015-06-19 12:18:07
Саянаа Саянцэцэг яг л 15-даа сургууль төгсөөч.Томоо болсон хүүтэй,эцэг нь испани нөхөр нь биш.Нэвтрүүлэгч Чимгээгийн нөхөр Чойдоржтой сууж байсан шд.Чойдоржийн хүү
IP:202.131.233.174  2015-06-24 10:36:59
lotcci Ckt7Lkopjtjliiqyns, [url=http://zbqcamhvismf.com/] zbqcamhvismf[/url], [link=http://yayhkxltvzts.com/ ]yayhkxltvzts[/link], http://tjxjxeyrcbxp.com/
IP:46.161.9.48  2017-05-02 14:56:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.