“Баавгай” Батцэцэгт туслах хандивын аянд нэгдээрэй

2015/06/19
Share |
Хүмүүс:
“Баавгай” Батцэцэгт туслах хандивын аянд нэгдээрэй

Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Баатарзоригийн Батцэцэг өвдөгөндөө хүнд гэмтэл авсны улмаас дэвжээнд гарах боломжгүй болоод байна.

Тэрээр 1993 онд Налайх дүүрэгт төрж өссөн нас залуу, Монгол түмний бахархалт бүсгүй билээ. Б.Батцэцэг нь өсвөрийн болон залуучуудын УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, “Моngolian ореn”-оос мөнгө, залуучуудын ДАШТ-ээс хүрэл, залуучуудын анхдугаар олимпийн аварга зэрэг томоохон амжилт гаргаж тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явсныг нь үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, олимпийн хорооны “Алтан очир” одон, биеийн тамирын тэргүүний ажилтан гэх зэрэг цол тэмдэгээр шагнагдаж, олон түмнээ “Баавгай” хэмээн алдаршсан шилдэг тамирчин билээ.

Түүний хувьд Залуучуудын олимпоос алтан медаль авч эд мандах үедээ өвдөгний чагтан холбоос нь тасарч, хүнд бэртэл авсны улмаас дахин дэвжээн дээр гарах боломжгүй болсон билээ. Тиймээс түүний “Дахин Монгол улсынхаа нэрийг мандуулж дэвжээн дээрээ гарах” хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилгоор МУГТ Э.Ням-Очир, МУГТ Г.Мандахнаран нарын санаачлагаар “G.B.O” энтертайнментын залуус “Сэтгэлийн илч” хэмээх эмчилгээний хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тус тоглолтонд Монголын нийтийн болон рок поп, хип хоп хамтлаг хамтарсан тоглолт болох юм. Тоглолт 2015.06.21-нд 15:00 цагаас болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.