Жүжигчин Навчаа хагалгаа хийлгэжээ

2015/06/19
Share |
Хүмүүс: Навчаа | 
Жүжигчин Навчаа хагалгаа хийлгэжээ

Ихэвчлэн ширүүн, "ааштай" хүүхний дүр бүтээдэг байсан жүжигчин Навчаа стилиэ өөрчилж, жинхэнэ утгаараа эмэгтэйлэг болж чадсан билээ. Хэт эршүүд гэх шүүмжлэл хүртдэг байсан ч тэрээр хэнээс ч айж эмээлгүй хэлэх гэсэн үгээ сэтгэлээ уужиртал хэлчихдэг зуршилтай. Махтай хоолонд үнэн нугасгүй Навчаа сүүлийн үед жин барьж гуалиг болсоны нууцыг орифлэймтай холбон тайлбарлах нэгэн байгаа ч үнэндээ тэрээр боксоор хичээллэж, хоолны дэглэм барьсаар “том” асуудлаа шийдэж чаджээ. Уйгагүй хөдөлмөрч, аливаа ажлын ард гарч байж сэтгэл амардаг, чадварлаг эмэгтэй гэж түүнийг ойр дотныхон нь тодорхойлдог. Тэгвэл жүжигчин Навчаа тун саяхан хагалгаа хийлгэжээ. Тэрээр энэ тухайгаа “Айдгаа авдартаа хийчихлээ. Хийсэн эмч нар маань үнэхээр чадвартай байлаа. Та бүхэндээ баярлалаа. Одоо ч ажилдаа хамцуй шамлаад орно” хэмээн цахим хуудсаараа дамжуулан эмч нартаа талархлаа илэрхийлжээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
viagra generico sildenafil citrate generic drugs http://viagraonviagra.accounta nt/
IP:178.159.37.118  2018-01-14 22:23:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.