Ижил хүйстнүүд цагдаагийнхантай хамтарч ажиллана

2015/06/22
Share |
Хүмүүс:
Ижил хүйстнүүд цагдаагийнхантай хамтарч ажиллана


ЛГБТ төв буюу лесби, гей, бисекс, трансжендер төв-ийнхөн нийслэлийн цагдаа нарыг сургалтанд хамруулахаар болжээ. Тодруулбал, цөөнх гэгддэг дээрх хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг танилцуулах аж. Уг сургалтанд хамрагдсанаар ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах гэмт хэрэг (үзэн ядалтын гэмт хэрэг)-ийг хэрхэн таних, ЛГБТ хохирогчдод ямар үйлчилгээ шаардагддаг зэрэг асуудлаар ерөнхий ойлголттой болох гэнэ. Тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй болсон цагдаагийн ажилтнууд ЛГБТ хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд илүү мэдрэмжтэй хандана хэмээн ЛГБТ төвийн Н.Анар цахим хуудсаараа мэдээлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.