Нарагийн нууц жор

2015/06/23
Share |
Хүмүүс: Нара | 
Нарагийн нууц жор

Бүсгүйддээ сайхан мэдээ дуулгая аа. Дуучин Нара өчигдрөөс эхлэн хэвлийн өөх хайлуулах шидтэй шөл ууж эхэлжээ. Уг жорыг та ч гэсэн барьж нарийхан бэлхүүстэй болоорой.

Зүрхний өвчтэй хүмүүс ихэвчлэн жингийн хэт илүүдэлтэй байдгийн дээр биеийн тамирын дасгал хийх боломжгүй байдаг. Тиймээс Франц эмч нар уг жорыг гаргажээ.  Шөлөнд: байцаа, ногоон чинжүү, улаан лооль, сelery буюу (чинцай), бөөрөнхий сонгино ордог аж. Нарагийн хувьд хоёр өдрийн шөл бэлтгэн хөргөгчиндөө хадгалсан гэнэ. Тэгэхээр хоёр өдрийн шөлний орцыг танилцуулая.
          - Байцаа 1/3
         - 1 ширхэг томхон ногоон чинжүү
         -4н ширхэг том улаан лооль
         -Сэлэри 1 боодол
         -1 бүтэн том сонгино орсон.
Түүнчлэн шөлөндөө давс огт хийхгүйн, харин тахианы бульёоноор амталдаг гэнэ. Мөн шөлний усыг бэлтгэсэн ногооноос илүү гарахааргүйгээр сонгох ёстой бөгөөд зөөлөн гал дээр удаан буцалгана. 5-7 хоногийн хугацаанд уг бэлтгэсэн шөлнөөс өөр зүйл идэхийг хориглоно. Мөн тэрээр “Аливаа дэглэмийг өөрийнхөө  эрүүл мэндийг харгалзан үзэж сонгоорой. Юу юугүй хошуураад өөртөө зохихгүй дэглэм барихаар эм болохоосоо илүү эсрэгээрээ хор болж мэдэх шүү дээ. Тиймээс миний энэ дэглэм бүх бүсгүйчүүдэд яг тохирох эсэхийг баттай мэдэхгүй юм. Шөлөө өлсөх мэдрэмж төрсөн үедээ бага багаар идээрэй. Мөн дундуур нь усыг бага багаар сайн уухаа битгий мартаарай. Миний дэглэмийг бага сартай хөхүүл ээжүүд бариад дэмий биз, нярайтай ээжүүд турах тухай бодохын оронд бяцхан үрээ эрүүл саруул бойжуулж агаар салхинд айраг таргаар дархлаажуулаарай” хэмээн аминчлан захисан байна шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.