Говь-Алтайн засардаггүй Засаг дарга О.Амгаланбаатарыг АТГ хэзээ шалгах вэ

2015/06/23
Share |
Хүмүүс:
Говь-Алтайн засардаггүй Засаг дарга О.Амгаланбаатарыг АТГ хэзээ шалгах вэ

Говь-Алтай аймаг сүүлийн үед бүтээн байгуулалт, алдар гавьяагаараа биш засардаггүй Засаг дарга О.Амгаланбаатарынхаа нэрээр олон дуудуулах боллоо. Цэвэр усны сав дээр өөрийн чээж зургаа хэвлүүлсэн гэж олны хэл амны бай болсон ч үүнээс цаана, түүнээс цааш хуулиас давж, ашиг сонирхлын зөрчил гаргасан олон баримт байгаа бололтой. Тиймээс ч түүнийг АТГ-т шалгуулах ёстой гэсэн иргэд олон байна. Түүнд “но”-ихтэй, АТГ-ын чихэнд хүргэхүйц нэг биш, нэлээн хэдэн асуудал байгаа аж. Тухайлбал О.Амгаланбаатар 2014 онд аймагтаа англи хэлний 300 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, уг төслийнхөө хүрээнд АНУ-д 4, Австралид 3, Фижи улсад 5 багш сургахаар болсон байна. Гэтэл яг төсөл хэрэгжих дээрээ тулахад Фижи рүү л 5 багш явуулсан бөгөөд АНУ, Австрали руу багш явуулах мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй ор сураггүй болж.

Засаг дарга О.Амгаланбаатарын хувьд дээрх баримт бол юу ч биш гэнэ. Тэрбээр өөрийн ойр дотны хүмүүсийн компаниудыг дэмжиж, заримыг нь аймагтаа монополь болгож чаджээ. Говь-Алтай аймгийн МАХН-ын дарга С.Балдандорж захиралтай “Мандал голомт” компанид тендер зарлалгүйгээр Дэлгэр сумын төвийг шинэчлэх 5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төслийг “май” гээд л өгчихсөн байна. Тендерийг 30 хоногоос доошгүй хугацаанд нээлттэй зарлана гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. Мөн Бигэр сумын төвийн 527 сая төгрөгийн дулаан хангамжийн шинэчлэлийн ажил, Баянхайрхан багийн 2,9 тэрбум төгрөгийн дэд бүтцийн тендерт шалгарсан гээд “Мандал голомт” компани О.Амгаланбаатарын тусламжтайгаар монополь байдал үүсгээд байгаа аж.

О.Амгаланбаатар янз бүрийн өдөрлөг, чуулган зохион байгуулах нэрийдлээр улсын төсвийн мөнгийг идэж, сонгуулийн сурталчилгаандаа ашигладаг гэсэн хардлага байна. “Засагт хааны голомт” нэртэй АН-ын залуучуудын чуулга уулзалтад 46850,0 мянган төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас зохион байгуулсан гэх мэдээлэл ирээд байгаа юм. Мөн 1000 эмэгтэйчүүдийн, 1000 ээжийн, 500 малчин эмэгтэйчүүдийн, ахмад багш нарын, 12-р ангийн сурагчдын зөвлөгөөн хийх нэрийдлээр улсын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсаар, үүндээ ч гаршаад байгаа бололтой. Хамгийн сүүлд гэхэд намынхаа 25 жилийн ойгоор 15 сая төгрөг зарж, барилдаан зохион байгуулсан байх юм.

Түүний газрын наймааны асуудлыг бол аймгийн амтай бүхэн ярьдаг юм билээ. Өмнөх дарга нарын олгосон газрын лицензийг хүчингүй болгож, өөрөө дахин лиценз олгож байгаа. Ингэхдээ өөрөө тодорхой хэмжээний хувь хүртдэг гэх. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Маргад-Эрдэнийн нэр дээр Харзат багийн нутагт газар олгож, үүнийгээ Нямдорж гэгчид 100 сая төгрөгөөр зарж олсон мөнгөө хуваан завшсан гэх мэдээлэл дөнгөж эхлэл нь.

Та санаж байгаа бол О.Амгаланбаатарын чээж зургаа хэвлүүлсэн цэвэр усны төсөл ч бас АТГ-т шалгуулахуйц хээл хахуулийн “уурхай” болчихжээ. Учир нь аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах “Эрүүл ус 2014” төслийг М.Машбат захиралтай “Плагиоклаз” компанид тендергүйгээр өгч, гүйцэтгэлийг нь шалгалгүйгээр 1,4 тэрбум төгрөгийг олгожээ. Одоо тус компани хууль зөрчсөн үйлдлээ далдлахын тулд нөхөж баримт бүрдүүлж байгаа аж.  1,4 тэрбум  төгрөгөө шилжүүлчихээд дараа нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь бүр уйваагүй гэмээр.

Энэ мэт олны түмний нүдэн дээр идэж уусаар, хууль зөрчсөөр байгаа ч засрахгүй байгаа О.Амгаланбаатарын тарьсан хэргүүдийг АТГ-т шалгуулах цаг нь болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin odoo yaahanav dee ene uls tor nam dagadagaa boliooch huniig zugeel ajlyg ni hiilgeech
IP:202.179.6.18  2015-06-23 11:08:46
новшын улс төр хуцдаг туу халтар вэ!!!бичсэн дурак нь бас нэг улс төрийн нам ынбөөс байлгүй,
IP:202.21.118.98  2015-06-24 14:54:09
unen Говь алтайд мандал голомт гэж нэг мангас байна айлуудын халаалт тог таслан үүнийг авч үзэж ярьж хэлэлцэж болдоггүй юм байх даа
IP:172.56.31.153  2015-06-24 15:01:40
unen Говь алтайд мандал голомт гэж нэг мангас байна айлуудын халаалт тог таслан үүнийг авч үзэж ярьж хэлэлцэж болдоггүй юм байх даа
IP:172.56.31.153  2015-06-24 15:02:03
google cdn ”Hello There. I found your blog using msn. This is an extremely well written article. I will be sure to bookmark it and return to read more of your useful info. Thanks for the post. I�ll certainly return.”
IP:184.170.137.59  2015-09-12 18:02:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.