Хүмүүс: Агваансамдан Сүхбат | |
Бөхөд хайртай монголчуудын “жижиг” хэмээн нэрийдсэн А.Сүхбат аваргын хайрын романс үргэлжилсээр. Өнгөрсөн хугацаанд өрхөө гурван ч бүсгүйгээр татуулж амжсан бэлчээр томтой А.Сүхбат “нийт” долоон хүүхдийн эцэг болжээ. Хэрэв манайд алдарт эцгийн одон гардуулдаг байсансан бол таван хүү, хоёр охины аав тэрээр нэгдүгээр зэргийн одонгийн болзлыг хангахад тун дөхөх байлаа. Наадмын дэвжээнд зодоглож явахдаа начны найраанд оролцож байснаа нуудаггүй тэрээр энэ жилийн баяр наадмын торгон дэвжээнд барилдах гэж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй хэдэн жилийн өмнөөс спортын карьараа улстөрөөр сольсон аварга А.Сүхбат парламентад суудалтай бөхчүүдийн тоог нэгээр нэмэхээр АН-аас хүч үзэхээр зэхэж байгаагаа ч нуусангүй. Ямартай ч уран мэхийг уралдуулдаг шигээ улстөрд хүч үзэх гэж байгаа түүнд хувийн амьдрал нь нэмэр болох уу, нэрмээс болох уу гэдгийг тэр өдрийн тэнгэр мэдэх биз ээ.