Хүмүүс: Б Шүүдэрцэцэг | |
Уншигчдынхаа хүсэлтээр зохиолч болсон сэтгүүлч Б.Тогтохбаяр буюу Б.Шүүдэрцэцэгийн ухаарал хайрласан номнуудыг уншиж үзээгүй хүн лав үгүй биз. Гэгээн хайрын түүхээс эхлээд, амьдралын эрээн барааныг өгүүлэх түүний өгүүллэгүүд цаанаа л нэг содон. Эмэгтэйчүүдийн эрхийг тунхагладаг тэрээр заан цуглуулах хоббитой аж. Түүний ажлын ширээ, номын тавиурыг өнгө алагласан заанууд чимэглэдэг юм билээ. Гурван хөөрхөн охины ээж Шүүдэрээ охидынхоо үнэнч найз бөгөөд том охин нь зохиолынх нь анхны уншигч, сайн шүүмжлэгч болдог гэсэн. Цаг хугацааны аясаар түүний энхрий охид, энгэрийн зүүлт байхаа хэдийнэ больжээ. Гэсэн ч охидоосоо ялгарахгүй шахам харагдах Б.Шүүдэрцэцэгийн хувьд цаг хугацаа зогссон гэлтэй. Харин тэрээр “Би биологийн хөгшрөлтийн эсрэг ямар нэгэн зүйл хэрэглэдэггүй. Харин хүнд өөрийгөө олох үе ирдэг гэдэг шиг имижээ олсон байж болох юм хэмээн” хариулсан нь бий.