Миссийн тэмцээнд Монголыг төлөөлөх бүсгүйчүүд

2015/06/23
Share |
Хүмүүс:
Миссийн тэмцээнд Монголыг төлөөлөх бүсгүйчүүд

Дэлхийн энх тайвны бэлэгдэл болсон "Miss World 2015" 65 дахь удаагийн их наадам ирэх 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Хайнань арлын Саня хотын Beauty Crown театрт болох гэж байгаа билээ. Тус театр нь Beauty Crown долоон одтой зочид буудлын комплекст багтдаг бөгөөд сүр жавхлангаараа гайхагддаг. Энэхүү театрт "Miss World 2003”, "Miss World 2004”, "Miss World 2005”, "Miss World 2007”, "Miss World 2010” болон "Mister World 2007” тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан түүхтэй.
Дэлхийн улс орнууд гоо бүсгүйгээ сойдог уг наадамд манай улс 2005 оноос эхлэн оролцож байна. Түүхийн хуудас сөхвөөс анхны тэмцээнд Г.Хонгорзул оролцсон бол 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Анун, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг, 2012 онд Х.Баярмаа, 2013 онд С.Пагмадулам, 2014 онд Т.Батцэцэг нар эх орноо төлөөлж байсан. Эдгээр миссүүдээс А.Сарнай топ 25-д шалгарч байлаа. Харин өнгөрсөн жилийн оролцогч Т.Батцэцэгт нэлээд найдвар тавьж байсансан. Харамсалтай нь манай гоо бүсгүйчүүд хэлний бэрхшээлийн улмаас очков алддаг гашуун туршлага бий. Энэ жилийн тэмцээний оролцогч бүсгүйчүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны ивээн тэтгэгчдийн нэгээр Хувь Хүний Хөгжлийн Институт ажиллах аж. Тиймээс тус институтын үүсгэн байгуулагч, хүний эрхийн хуульч М. Ичинноров "Та бүхний дотоод нөөц хүч, гоо сайхнаа хөгжүүлэхэд тань бид сургаж, зөвлөн тусалж, хамтран ажиллана" гэдгээ илэрхийлжээ. Эх орноо төлөөлөн "Miss World 2015" тэмцээнд оролцох охидын хувь хүний хөгжилд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарахад илүүдэхгүй л болов уу.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
qckbycqvjjt C9y3khycfapaghhxwu, [url=http://ooszetpedykm.com/] ooszetpedykm[/url], [link=http://tdscivxkmkss.com/ ]tdscivxkmkss[/link], http://hxxtckwipezv.com/
IP:31.184.238.151  2019-07-19 19:07:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.