Ган-Од: Даашинз өмсөж, биеэ үнэлж улсад ажил хийдэггүй буруу аргын банди нарт дургүй

2015/06/24
Share |
Хүмүүс: Ганбууш | 
Ган-Од: Даашинз өмсөж, биеэ үнэлж улсад ажил хийдэггүй буруу аргын банди нарт дургүй

60 насандаа найман төрлийн хагалгаа хийлгэж бүрэн утгаараа эмэгтэй болсон Ган-Од Солонгосын алдарт  “Woоnjin" гоо сайхны эмнэлэгийн нүүр царай болж байгаа. Өдгөө 61 настай тэрээр 71 нас хүртлээ тус гоо сайхны эмнэлэгтэй 10 жилийн турш  хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. Зарим хүмүүс түүнийг урт хугацааны гэрээ байгуулсанд гайхаж байгаа ч энэ тухайд “Би 120 насална, энэ ч бас багадаад байгаа шүү. Надад зовиурлах өвчин байхгүй” хэмээн хариулсан бөгөөд далд ухамсарын бясалгалаар хичээллэдэг аж. Гэрээ ёсоор жилд хоёр удаа Солонгост очиж зураг авалтанд оролцох ёстой агаад энэ хугацаанд бусад байгууллагуудтай хамтарч ажиллах ёсгүй гэнэ. Тиймээс “Play Boy” сэтгүүлтэй хамтарч ажиллах асуудлаа түр хойшлуулжээ. Тайчих урлагийн загалмайлсан эх Ган-Одын хувьд телевизийн найруулагч, зохион байгуулагчаас эхлээд 5-6 ажил зэрэг эрхэлдэг. Ажлаа гар утсаараа амжуулдаг тэрээр хагалгааны төлбөр болох 450 сая төгрөгөө телевизийн нэвтрүүлэг хийж босгодог гэдэг. 60 насны босгыг хэдийнэ давсан ч хүүхэдтэй болох мөрөөдлөө орхиогүй тэрээр онгон биеэ хайртай хүндээ өгнө гэдгээ зарлаж байсан. Мөн “ Юм амархан тусмаа амтгүй шүү дээ. Одоогийн охид пиво уугаад л хөлөө өргөчихөж байна. Үнэ цэнэгvй юм гэж юу байна. Чи боддоо, өчнөөн мэс заслууд хийлгэчихээд хэн нэгэн лааз өшиглөсөн юмны доор хэвтлээ юу. Тийм биз дээ. Мэдээж би хайртай хүндээ анхны шөнөө бэлэглэнэ. Юу гэж үнэлдэг юм. Харин даашинз өмсөж, биеэ үнэлж улсад ажил хийдэггүй буруу аргын банди нарт дургүй” хэмээжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.