Хүмүүс: Д Дэмбэрэл | |
Ангийн даргынхаа хатуу сануулган дор наадмаас өмнө парламентын гишүүд хууль бөөндөхөөр болоод байгаа. Үүний дагуу УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад эмэгтэй гишүүд “Эрчүүд та нар” хэмээн ярьж жендерийн ялгаа гаргах гэж оролджээ. Үүнд эгдүүцсэн С.Дэмбэрэл, С.Одонтуяа гишүүнд хандан “Одноо гишүүнд нэг зүйл хэлмээр байна. Түрүүнээс хойш дандаа л манай эрэгтэй гишүүд гээд байх юм. Битгий ингэж биологийн байдлаар ялгаварлан гадуурх л даа” хэмээн гомдонгуй хэлжээ. Түүний дэггүй гэмээр үгийг бусад эрэгтэй гишүүд ч дэмжиж “Эмэгтэй гишүүд хүүхдээ хайрлаад, эрчүүд хайрлахгүй байгаа юм шиг ярих хэрэггүй” гэж сануулсан байна.