40 жилийн өмнө хадгалсан 100 мянган тонн махны дуулиан

2015/06/26
Share |
Хүмүүс:
40 жилийн өмнө хадгалсан 100 мянган тонн махны дуулиан

Ходоод бол хоолны хогийн сав биш. Хүнсний аюулгүй байдал яригдах болсон цаг үед манай урд хөршид хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой дуулиан үе үе дэгддэг. Энэ удаа 40 жилийн өмнө хөлдөөсөн 100 мянган тонн мах илэрсэн тухай Хятадын  «Жэньминь Жибао» сонинд нийтэлжээ. Уг мэдээллийг сийрүүлвээс Хятадын цагдаагийхан хэд хэдэн мужаас гахай болон шувууны гурван тэрбум гаруй юань буюу 483 сая долларын өртөгтэй хөлдөөсөн мах илрүүлсэн байна. Уг махыг 1970-1980 оны хооронд Вьетнаамаас оруулж ирсэн болохыг тогтоожээ. Уг махыг хятадууд “зомби мах” хэмээн нэрлэж байгаа гэнэ. Хунань мужид гаалийнхан аль эрт хугацаа нь дууссан 800 тонн, 10 сая юанийн үнэтэй гахайн хөл, тахиан далавчийг саатуулжээ. Олон тооны хөргөгчтэй машин үнэтэй учраас контрабандууд зомбийн махыг энгийн контейнертэй машинд ачсан байж. Энэ явцад гаалийн ажилтнууд нэгэн машины тэвшийг нээхэд тэсэхийн аргагүй өмхий самхай ханх тавьжээ. 40 жил хөлдүү байсан мах замд 12 цаг явахдаа гэсэж муудсан тул гэмт этгээдүүд ресторан дэлгүүрт нийлүүлэхээс өмнө дахин хөлдөөхөөр төлөвлөж байжээ. Зомби мах бэлтгэсэн гэмт этгээдүүд нилээд болгоомжтой ажиллаж төрөл бүрийн олон нийтийн сүлжээгээр харилцаж байсан учраас мөрдөхөд хүндрэлтэй байсан ч одоогоор 22 хүнийг баривчилсан байна. Олдсон 100 мянган тонн зомби мах дөнгөж эхлэл бөгөөд ахиад их хэмжээгээр байгаа гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.