“Хас”-ын Ганхуяг улаан цамцат бүсгүйд учиргүй гомджээ

2015/06/26
Share |
Хүмүүс: Ч Ганхуяг | 
“Хас”-ын Ганхуяг  улаан цамцат бүсгүйд учиргүй гомджээ

Чулууны хүү Ганхуягийг “Хас”-ын гэдгээр нь олон нийт танина. Чоно эдийн засгийг хөгжүүлэхээр чармайж байсан тэрээр Германы элчингийн ажилтан “улаан цамцат” бүсгүйд нэлээд гомдож бухимдлаа цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Тэрээр “..Бид 7-уулаа өнөө өглөө бөөн юм болж байж хот руу даржигнуулан давхиж Германы элчинд Шенгений визний мэдүүлэг өгөхөөр баяр хөөрийн байдалтай Консулын хэсэг рүү нь орлоо. Цагаа Уянгын нэр дээр авсан гэж манай туслах хэлэв. Гэсэн хэдий ч тэндхийн ажилтан час улаан цамцтай Монгол бүсгүй хүн тус бүрээр цаг авч ирэх ёстой байсан юм гээд хавьтуулсангүй... Би тэр бүсгүйн нэрийг асуухад хэлэхгүй тас гүрийв ээ. Гүэ, би чинь хамаг юмаа дэлгэж байж хэнтэй харьцаж байгаагаа ядахнаа асууж болдоггүй яасан сонин юм бэ? Яагаад нэг гэр бүлийн 7 хүн нэг дор цаг мэдүүлээд виз авч болдоггүй юм бэ? Яагаад тэр хүн бидэнд нэг ч тустай мэдээлэл өгөхийг хүссэнгүй вэ?... Бид Монголчууд. Бид тусгаар тогтносон улсын иргэд. Бидэнд нэр төр гэж бий. Бид Эх орондоо ирсэн бүхнийг хүний ёсоор хүлээж аваад, найрсгаар үдэж явуулдаг. Тэгэхийг хичээдэг. Яг тэрэн шигээ гадны нөхдөөсөө, тэдний ажилчдаас биднийг хүн шиг авч үзэхийг л хүснэ.... Ийм хандлагыг аль ч улсын элчин, консулын газар бидэнд гаргахгүй болтол бүгдээрээ хамтдаа тэмцье” хэмээн уриалжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.