Өвчнийг таньж өнгөө өөрчилдөг бэлгэвч бүтээжээ

2015/06/26
Share |
Хүмүүс:
Өвчнийг таньж өнгөө өөрчилдөг бэлгэвч бүтээжээ

13-14 насны гурван хүү Их Британичуудыг гайхшруулжээ. Өөрөөр хэлбэл Их Бритнаний өсвөр насныхан дунд зохиогддог TeenTechAwards уралдаанд эдгээр гурван хүүгийн санаа шалгарсан байна. Тэд бэлгийн харилцаанд орж байгаа хүний өвчнийг мэдэрч өнгөө хувиргадаг бэлгэвчийн санааг гаргасан байна. Тухайлбал харилцагч тэмбүү өвчтэй бол бэлгэвч ногоон өнгөтэй болдог, заг хүйтэн бол улаан өнгөтэй болдог гэх мэт. Бэлгэвчний гадаргуунд эсрэг биетүүд байх бөгөөд өвчний нянтай хүрэлцэж урвалд орсноор өнгөө хувиргах аж. Эдгээр гурван хүүд бэлгэвчний компаниуд ал хэдийн санал тавиад эхэлжээ.

Одоогоор тэдний санаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд олон зүйл тодорхойгүй байгаа гэнэ. Жишээ нь бэлгэвчний хэрэглэгч өөрөө өвчтэй бол яах, нэг хүн хэд хэдэн өвчтэй бол ямар өнгөд хувирах гэх мэт. Өсвөр насныхан ийм санаа гаргасан нь Британичуудын гайхлыг төрүүлж чадсан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.