Дүүгийнхээ амийг аварсан зоригт хүүд туслахыг жүжигчин Аглуу уриалж байна

2015/06/29
Share |
Хүмүүс:
Дүүгийнхээ амийг аварсан зоригт хүүд туслахыг жүжигчин Аглуу уриалж байна

Өөрийнхөө амийг үл хайхран дүрэлзэх гал өөд нүцгэн орж дүүгийнхээ амийг аварсан зоригт хүүгийн талаар мэдээлэл цахим ертөнцөөр шуугиад багагүй хугацаа өнгөрлөө. Найман сартай дүүгээ үхлийн аюулаас аварсан ч 16-хан настай А.Цэрэнтогтох хүүгийн биеийн 80 хувь нь түлэгдэж, цаг минут бүр үхэлтэй шазуур зуун тэмцэж буй. Ийм хүнд байдалд буй хүүд туслах боломж Монголын эмч нарт байхгүй учир Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болсон. Гэтэл эмнэлгийн зардал болох 400 сая төгрөг гэх өндөр хана түүний гэр бүлд хүнд цохилт болсоор байгаа. Тиймээс өгөөмөр сэтгэлт монголчуудын сэтгэлийн хандив тэдэнд маш их хэрэгтэй болж байна. Сэтгэл өвтгөм мэдээг дуулаад зүгээр сууж төвдөөгүй жүжигчин Аглуугийн гэр бүл тусламжийн гараа сунгажээ. Хүнд хэцүүг нь нүдээр үзсэн тэд мэргэжил нэгт жүжигчид болоод Монгол түмэндээ хандаж зоригт хүү болон түүний бяцхан дүүд туслахыг уриалж байгаа аж. Аглуугийн гэргий Оюунчимэг “Өчигдөр хоёр хүүг эргэж, гэр бүлийнхээ зүгээс хандив өргөлөө. Дүү нь арай гайгүй болж байгаа ч ах нь үнэхээр зүрх өвдмөөр хэцүү байдалд байна. Солонгост эмчлүүлэхэд 400 сая төгрөг хэрэгтэй болохоор далайд дусал нэмэр гэдэг шиг та бүхэн минь боломжоороо тус болоорой. Хүмүүс ээ хүүхдүүдээ, өөрсдийгөө галын авулаас сэргийлээрэй” хэмээжээ. Хэдхэн хоногийн дараа эмчилгээ хийлгэхээр Солонгосыг зорих гэж буй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгацгаая. Хаанбанк:5018042275, данс эзэмшигч:М.Дэлгэрмаа


   


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.