“Хунтайж” П.Давааням “Ногоон дарь эх” И.Мөнхсаруулыг буруу шаав

2015/06/29
Share |
Хүмүүс:
“Хунтайж” П.Давааням “Ногоон дарь эх” И.Мөнхсаруулыг буруу шаав

Өчирдөрхөн Эзэн Чингис хааныг буулгах ёслол гээч зүйл Төв Цэнгэлдэх хүрээлэнд болсон. “Мөнх тэнгэрийн оньс” ТББ-аас зохион байгуулсан уг арга хэмжээнд өнгө хоршуулсан дээлээр гангарсан олон хүн ирсэн нь хачирхалтай. Уг ёслолыг Чингис хааны сүнс 1000 бурхадын хамт Булган уулнаа залрахдаа ногоон дарь эхээр тодруулсан хэмээн өөрөө ярьдаг И.Мөнхсаруул гэх эмэгтэй зохион байгуулсан юм. Тэрээр урд насандаа Чингис хааны эрдмийн багш төдийгүй шадар туслах нь явсан юм гэнэлээ. Бас болоогүй Өндөр гэгээн Занабазарын дүрээр их үйл бүтээж явсан ч гэж өөрийгөө нэрлэдэг. Анх 2012 оны зургадугаар сарын 17-ны өдөр тэнгэрээс түүнд дохио ирснээр Эзэн Чингис хааны дүрийг тодруулах их үйлсэд хүчин зүтгэж яваа гэсэн. Ардчилсан нийгэмд хэн нэгэн юу дуртайгаа ярьж,  үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон хэдий ч эрүүл хүний ухаан санаанд буумгүй зүйл яригдсад түмэн олны сэтгэлийг мунхруулж байгаа нь харамсалтай. Монголчууд ер нь их гэнэн улс уу, эсвэл тийм сониуч хүмүүс үү. Төсөөлөхийн аргагүй зүйл ярьсан болгоныг шимтэн сонсоно, бас даган дуурайна. Хатан ухааны номлогчийг биширч, сартай шөнө түрүүвчээ дэлгэж мөнгө гуйна. Бөөд очиж мөнгөө үрнэ. Хоногийн хоолоо залгуулах гэж бэдэрч яваа түмний сэтгэлийг хоосон үгээр паналдагчид энэ нийгэмд хөлждөг болж. Дээрээ суудлаа олохгүй байгаа өнөө цагт төрийн минь сүлд өршөө хэмээн сүсэглэдэг байсан монголчуудыг түүхээр нь дамжуулан мунхруулах оролдлого хийж яваа И.Мөнхсаруулыг өөрийгөө “хунтайж” хэмээн тодорхойлдог П.Давааням буруу шаасан байх юм. Тэрээр “И.Мөнхсаруул дээд тэнгэрээс мянган бурхан, дунд тэнгэрээс 181 бурхан буусны дараа шинээр тодорсон Чингис хаан 100 жанжнаа дагуулан бууж ирнэ гэх мэтээр ярьсан байдаг. Ийм зүйл хэзээ ч болохгүй гэдгийг би батлан хэлнэ. Энэ бол маш буруу. Ахин хэлэхэд, Чингис хаантай холбоотой бүх зүйлс бидний хяналтад байдаг. Мөнхсаруул гэдэг хүн энэ удаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдлээ” гэв. Сайн хүний нэрийг гурав худалдана гэгчээр дэлхийн талыг эзэгнэж явсан Чингис хааны нэрийг өмчлөгчид өөр хоорондоо дайтаж эхлэв бололтой.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.