Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын “зүүн манлайн” төлөөх хариу тайлбарууд

2015/06/29
Share |
Хүмүүс:
Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын “зүүн манлайн” төлөөх хариу тайлбарууд

Үндэсний их баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд зүүний манлайд хэн цолоо дуудуулах тухай асуудал бөхөө дээдэлдэг Монгол хүн бүрийн ярианы гол сэдэв болоод байгаа. Өнгөрсөн жилийн баяр наадмаар зодог тайлсан “жижиг” А.Сүхбат аварга барилдаж хурсан олноо баярлуулсан ч яг цол дуудах болоход зүүн манлайн төлөөх маргаан дэгдэж, наадмын комиссыг сандраагаад амжсан. Наадам үзэхээр цугласан зон олон эгээтэй л хоёр талцаж нанчилдах шахсан гэж хэлэхэд хэтрүүлсэн хэрэг лав болохгүй биз. Энэ жил зүүний манлайг хэн тэргүүлэх тухай яриаг анх “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ А.Сүхбат аварга гаргасан. Нулимс дуслуулан байж ярьсан А.Сүхбат аваргын ярилцлага олон хүний сэтгэлийг хөдөлгөж, Г.Өсөхбаяр аваргыг “танхай этгээд” болгон хувиргасан гэлтэй. Тэгвэл Г.Өсөхбаяр аварга чимээгүй суулгүй мөн л ярилцлага өгч сэтгэлийн гүн дэх нууцаа дэлгэсэн байх юм. Хоёр аваргын ярицлагаас түүвэрлэн хүргэе.

Хоёр аваргын цолны эрэмбийн тухайд
А.Сүхбат: Би улсын наадмын түрүүг дөрвөн удаа авч, аль 2004 онд Дархан аваргын болзол хангасан байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, МУ Ерөнхийлөгчийн тамгын газраас цолыг минь нөхөж олгосон. Харин Г.Өсөхбаяр 2009 онд Дархан аваргын болзол хангасан байдаг.
Г.Өсөхбаяр:Болзол түрүүлж хангасан тухай ойлголт энд байхгүй. А.Сүхбат аварга л Ерөнхийлөгчийн зарлигт А.Сүхбат 2004 онд, Г.Өсөхбаяр 2009 онд Дархан аварга цолыг хангаснаар тооцсогуй гэсэн байдаг гэж ярьдаг. Үнэндээ тийм үг, өгүүлбэр ерөөсөө байхгүй. Төрийн тэргүүнийхээ үг байтугай утгыг гуйвуулах хүмүүжил, ухамсар надад байхгүй. Ерөнхийлөгч А.Сүхбатад 08, Г.Өсөхбаярт 09 тоот үнэмлэх олгосон нь үнэн. Гэхдээ 08, 09 гэдэг бол цолны эрэмбэ биш, ердөө л үнэмлэхний дугаар.

Энэ жил хэн нь зүүнийг манлайд босох тухайд
А.Сүхбат:Цолны эрэмбээрээ зүүний манлайг би тэргүүлэх учиртай. Монгол бөхийн холбоо МУ-ын Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй болчихоогүй байлтай. Хэрэв надаар зүүний манлайг тэргүүлүүлэхгүй гэвэл эхлээд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох хэрэгтэй.
Г.Өсөхбаяр:Намайг зүүний манлайд босох ёстой гэдгийг манай мэргэжлийн байгууллага болох Бөхийн холбоо тогтоож, Баяр наадмын комисс баталгаажуулсан. Өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэн төдийгүй бүх орон даяар тэгж зарласны дараа бөх хүнд, тэр дундаа аварга хүнд байхгүй ааш авир гаргасан. Би онгирч байгаа юм биш, хэрэв тэнд надаас өөр ааш авиртай хүн байсан бол төрийн наадам эхлэх нь битгий хэл зодоон цохион үүсэхэд бэлэн нөхцөл үүссэн.
Харин энэ жил би өөрийнхөө хорин хэдэн жил гаргасан амжилтыг тэгж буруу хэв, буруу загвар, буруу үйлдлийн золиос болгомооргүй байна.

2001 оны барилдааны тийрсэн, тийрүүлсэн тухай асуудалд   
А.Сүхбат:Би маш их ядарчихсан байсан. Тэгээд барилдсан. Гэтэл Г.Өсөхбаяр өшиглөсөн. Энэ бол ерөөсөө танхайн гэмт хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Г.Өсөхбаяр:Тэр үед А.Сүхбат надад буугаад өгчих гээд өмнөөс их олон юм яриад барилдуулахгүй байсан. Ингэж ярьсаар миний төвлөрсөн төвлөрөл бүх анхаарлыг сарниулсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль... Шууд намайг араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд байсан. Тэгээд би тавиулах гээд тийм үйлдэл хийсэн. Монголын ард түмнээсээ уучлалт хүсье.
Монгол бөхийн дэвжээнээ ид бяраа гайхуулж хурсан олноо баясгаж явсан аваргууд ийнхүү хариу тайлбар өгч байна. Энэ жилийн баяр наадмын зүүний манлайгаас хоёр аваргын хэн нь босч, цолоо дуудуулахыг тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг болоод байна. Хүчит бөхийн барилдаан маань нанчилдаангүй, найраагүй болоосой билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser xaxa shop ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ Ðº купить Гашиш [AB] Купить закладкР¸ методон в Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Агидель закладкР¸ Бошки в АнгарскРµ Ð¡Ð²ÐµÑ‚Ð»Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон HQ АрабМир | В Египте ширится волна Ð¿Ñ€Ð¸ÑÑ‚Ñ€Ð°Ñ Ñ‚ия к обезболР¸Ð²Ð°ÑŽÑ‰Ð¸Ð¼ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ам Орёл купить кокс ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Чехе Алатырь купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ METHADONE Фролово купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:185.251.71.85  2018-09-06 15:38:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.