Хүмүүс: Агиймаа | |
Исгэлэн жимс Агийг рок попын ертөнцийн хамгийн хөөрхөн хүүхэн хэмээн тодорхойлох нь бий. Киви хамтлагийн арын албанд ажиллаж байгаад хамтлагийн гишүүн болж дэвшсэн Агийгийн хувьд бэл бэнчинтэй, нэртэй цуутай олон эртэй нэр холбогдсон. Эрчүүдийг оймс шиг сольдог тэрээр экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Г.Эрдэнэтэй харин гурван жилийн турш үерхсэн нь хамгийн дээд рекорд гэлтэй. Дуулахаасаа илүү гаднах төрхөөрөө эрчүүдийг уургалдаг гэх шүүмжлэлийн бай үргэлж болдог Киви хамтлагийн Агийгийн хувьд гоо сайхны мэс заслыг үзэн яддаг гэнэ шүү. Тэрээр “Би гоо сайхны мэс засал хэзээ ч хийлгэхгүй. Өөрийнхөөрөө, эхээс төрснөөрөө байгаа хүн л сайхан харагддаг шүү дээ” хэмээн ярьсан байх юм.