Намуунаагийн аав Монголд ирнэ

2015/06/30
Share |
Хүмүүс: Намуунаа | 
Намуунаагийн аав Монголд ирнэ

СГЗ Д.Ухнаагийн зээ охин Намуунаа “Намайг хэн ч харсан эрлийз байхад би Монгол хүн гэж худлаа хэлэхгүй” хэмээн шударгаар хэлдэг нэгэн. Африкийн Габон улсад амьдардаг төрсөн эцэг, ах дүү нартайгаа багаасаа холбоотой байсан тэрээр Габонд зочилж, гэрэл зургаа нийтэд дэлгэсэн нь нэг хэсэгтэй олны амны зугаа болсон. Өмнөх амьдралаа үгүйсгэж далдын далд нуухыг хичээдэг зарим нэг хүмүүсийн дэргэд бол Намуунаа харин ч зоригтой  алхам хийж, гарал үүслийнх нь тухай хоржионтой үг ярьдаг олны амыг нэг мөсөн тагласан. Намуунаагийн төрсөн эцэг нь улсдаа нэр хүндтэй улстөрч гэдэг юм билээ. Тэрээр Монгол Улсад нэр алдраа дуурсгаж яваа охиноороо ихэд бахархдаг аж. Социализмын үед ЗХУ-ын элчин сайд Монголд ирэхийг нь зөвшөөрөөгүйн улмаас эцэг эх хоёр нь хоёр тийш болсон гунигт түүх бий. Тиймээс Намуунаа энэ удаа аавыгаа Монголд урьжээ. Тун удахгүй Намуунаагийн аав Монголд ирж, манай оронтой танилцах сурагтай. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.