Хүмүүс: О.Долгор | |
Үзэгчдийн хүсэмжит бүсгүй хэмээх алдрыг хүртсэн жүжигчин Долгор дүр төрхөө эвдэж, мэргэжлийнхээ ур чадварыг хөгжүүлэх хүсэлтэй хэмээн ярьдаг. Энэ хүслээ биелүүлэн уянгын, инээдмийн, эротик бүр аймшгийн кинонд хүртэл дүрээ мөнхөлж ур чадвараа батлан харуулсан. Ямар ч дүрд гайхалтай хувирч чаддаг тэрээр сүүлийн үед боевик кинонд тоглохыг мөрөөдөх болжээ. Уяхан туяхан Долгорыг зодоонтой кинонд тоглож байгаагаар төсөөлөхөд бэрх. Тиймээс тэрээр тулааны урлагаар хичээллэж эхэлсэн гэнэ шүү.