Бэлгийн дарамт үзүүлсэн “Wall Street”-ийн экс дарга 18 сая долларын төлбөрт унажээ

2015/06/30
Share |
Хүмүүс:
Бэлгийн дарамт үзүүлсэн “Wall Street”-ийн экс дарга 18 сая долларын төлбөрт унажээ

25 настай Ханна Боувенг хэмээх Швед бүсгүй “Wall Street”-ийн экс даргатайгаа шүүхдэлцэн заргаа авч, 18 сая ам.доллар авахаар болсон байна. Тэдний заргалдах болсон шалтгаан нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн явдал гэнэ. “New York Global Group”-ын эзэн, Хятад гаралтай бизнесмен Бенжамен Вей нь группын захирлын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Ханна Боувенгийг албадан дөрвөн удаа бэлгийн харьцаанд орсон аж. Амташсан хэрээ 13 дахина гэхчийн үлгэрээр Ханнатай дахин бэлгийн харьцаанд орохыг завдсан ч, түүнийг найз залуутай гэдгийг нь мэдмэгцээ ажлаас нь халсан байна. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхээс Ханнаг ажлаас халсанд нь хоёр сая ам.доллар, бэлгийн дарамт учруулсанд нь 16 сая ам.долларын нөхөн олговор олгохыг 43 настай Бенжамен Вейд үүрэг болгов. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан ч Бенжамен Вей ажилтантайгаа бэлгийн харьцаанд ордоггүй хэмээн  үгүйсгэж байгаа аж. Тэд анх 2014 онд Стокгольмын кафед Ханна Боувенгтай танилцсан бөгөөд улмаар түүнийг өөрийн компанидаа ажилтнаар авсан хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.