Дэлхийд гуравхан үйлдвэрлэсэн таван сая долларын үнэтэй төмөр хүлэг

2015/06/30
Share |
Хүмүүс:
Дэлхийд гуравхан үйлдвэрлэсэн таван сая долларын үнэтэй төмөр хүлэг

Олны танил алдартнууд дэлхийд цөөн тоогоор үйлдвэрлэсэн чамин зүйлсээр гангарч бэл бэнчингээ харуулах дуртай. Тэдний хүслийг гүйцэлдүүлэхээр тансаг юмсын төлөөх ширүүхэн тулаан өрнөдөг. Энэ удаа Шведийн люкс ангиллын Koenigsegg CCXR Trevita загварын автомашиныг гуравхан ширхэгийг бүтээжээ. Уг төмөр хүлэг нь таван сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд түүний нэгийг Америйн дийлдэшгүй тамирчин  Флойд Мэйвезер худалдан авчээ. Уг автомашины нийт жин 1280 кг. Бензин, этанолын холимог түлшээр ажилладаг уг төмөр хүлэг 2.9 секундын дотор 100 км хурдлах чадалтай. Дээд хурд цагт 420 км хүрнэ. Дашрамд сонирхуулахад Флойд Мэйвезер нь тансаг загварын автомашин цуглуулах хоббитой бөгөөд түүний грашийг Rolls Royce, Bugatti, Ferrari, Mercedes Benz загварын ганган хүлгүүд чимдэг гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.