Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2008/06/04
Share |
Хүмүүс:
Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
-Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж дараах асуудлыг шийджээ-


УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул хуулийн дагуу албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүү, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Д.Ганболд, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга Б.Жаргалсайхан, Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дарга С.Баярмөнх, Удирдлагын академийн захирал Т.Лхагва, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Шилаагарьдын Солонгыг томилох Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Мөн Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Дамдины Цогтбаатарыг, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгээр Батбаярын Төмөрхуягийг, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар Жиймэний Сансарыг, Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар Төгсөөгийн Батболдыг, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын даргаар Дашдоржийн Мандахыг, Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын даргаар Цэрэндоржийн Ганболдыг, Удирдлагын академийн захирлаар Гэлэгпилийн Чулуунбаатарыг, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар Жанчивын Билэгсайханыг тус тус ТҮР ТОМИЛОВ.

Энэ ажилд томилогдохын өмнө Ш.Солонго Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга, Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Б.Төмөрхуяг нийслэлийн Газрын албаны дарга, Ж.Сансар МХХТГ-ын орлогч дарга, Т.Батболд Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч дарга, Д.Мандах МУБИС-ийн дэд захирал, Ц.Ганболд ДБҮАА-н газрын дэд дарга, Г.Чулуунбаатар ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн захирал, Ж.Билэгсайхан АМГТХЭГ-ын Уул уурхайн газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.

Мөн “Ойн тухай”, “Засгийн газрын тухай” хуулиудын холбогдох заалт, УИХ-ын 2008 оны 35 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн хэрэг эрхлэх газрыг байгуулах Засгийн газрын тогтоолыг баталж, тус газрын даргаар Мажигийн Тунгалагийг томиллоо.

Улсын Нийгмийн даатгалын газрын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй зөвшилцөн, даргаар нь Чулуунбатын Алтанхуягийг түр томилсноо НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл мэдээлэв.

Монгол Улсын ЗГ-ын ХМА

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Гашиш в Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚е Шишки ак47 в ЛыткариР½Ðµ ЗакладкР¸ трамадоР» вСочи ЗакладкР¸ героин в НоябрьсРºÐµ ЗакладкР¸ метадон в НововорР¾Ð½ÐµÐ¶Ðµ ЗакладкР¸ метадон в Яранске ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КраснозР½Ð°Ð¼ÐµÐ½ÑÐºÐµ Шишки ак47 в БалабанР¾Ð²Ðµ ЗакладкР¸ шишки в Баймаке Купить закладкР¸ россыпь в НарткалР° Методон в Починке ЗакладкР¸ кокаин в Ленинск-
IP:5.189.207.210  2018-02-14 23:42:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.