Хүмүүс: |
Манайхан л папарацидууллаа хэмээн сүйд болоод байдгаас бус гадны одуудын хувьд энэ нь бараг урлаг болсон гэмээр. Зарим нэгэн нь уран бүтээлээсээ илүү гадаад үзэмж, элдэв шуугианаараа олны хараанд байх дуртай улс. Тэдний нэг бол мэдээж Лэди Гага. Бусдыг гайхашруулах нь түүний хобби гэлтэй. Саяхны нэг өдөр тэрээр цагаан өнгийн хөхөвчин дээр пиджак нөмрөн гадуур алхжээ. Гэнэт юу болов гэмээр гадуур хүрмээ тайлж хөхөвчөө ч суга татав. Нүцгэн цээжин дээрээ пиджакаа нөмрөөд энгэрээ задгайлан хэнэг ч үгүй алхжээ. Түүний эл үйлдлийг ээлжит нэгэн сенсаци тарих гэсэн оролдлого хэмээн хэвлэлийнхэн үзэж байгаа бол гудамжинд явж байсан иргэд Лэди Гагагийн хөхийг харж, зургийг нь дарж нэг хэсэгтээ л баясацгаасан гэнэ.