Парламентын гишүүн Ц.Нямдорж: Бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм бэ

2015/07/01
Share |
Хүмүүс: Ц Нямдорж | 
Парламентын гишүүн Ц.Нямдорж: Бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм бэ

Асуудлыг шийдэхийн оронд дургүйгээ хүрэхээр хаалга саван гарах нь хүний муу чанаруудын нэг гэлтэй. Эл мода УИХ-ын эрхэм гишүүдийн дунд түгээмэл болсон зүйл. Өөрт нь таалагдаагүй бол шууд л хуралдааныг орхин гарна. Уг нь сэтгэлийн хөдөлгөөндөө хэт автаж байхаар хамцуй шамлаад үзэлцвэл шийдэлд хүрч болох мэт санагдах юм. Ийм нэгэн явдал Хууль зүйн байнгын хороон дээр боллоо. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэх явцад уг хуулийг хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх тухай асуудал хөндөгдөв. ХЗ яамныхан Зөрчлийн хуулийг 2015 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжих боломжтой гэж үзсэн бол Улсын Дээд Шүүх ирэх оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээсэн аж. Гэвч гишүүд хэрэгжих хугацааг нэг сараар сунгаж энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2002 онд Эрүүгийн хуулийг баталсны дараа хэрэгжүүлэхийн тулд хуулийнхныг долоон сар сургалтанд хамруулж байсан. Ингэж бэлтгэл хангахаас эхлээд ажил нэлээд ордог. Тиймээс Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг аль болох тавиу тавьж өгөх ёстой, ингэхгүй бол будилаан бий болно” гэж. Түүний саналд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Та дандаа бэлгэ дэмбэрэлгүй юм ярьж байх юм. Хууль зүйн яам нь боломжтой гэж үзэж байхад, болж л таараа ш дээ” гэсэн тайлбар хийсэн нь Ц.Нямдорж гишүүн огт таалагдсангүй. Тэрээр “Энд бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм бэ” гээд картаа сугалан хуралдааныг орхиж гарчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Лирика в ЗападноР¹ Двине ЗакладкР¸ кокаин в ОкуловкРµ Купить закладкР¸ экстази в Кирово-ч
IP:146.185.204.181  2018-05-18 03:59:00
jaoiopmser Москва СолнцевР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Москва ДегунинР¾ ЗападноРµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] Ужур купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ GanBang Cocaine 98% Peru Москва Беговой купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp Через какое время из организР¼Ð° Ð²Ñ‹Ð²Ð¾Ð´ÑÑ‚Ñ Ñ наркотиРºÐ¸ ЗакладкР¸ методон в ЖелезноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ð¾Ð¼ ДмитриеР² купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ шишки Москва ПокровсРºÐ¾Ðµ-СтреÑ
IP:93.179.90.90  2018-09-09 18:05:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.