Б.Гэрэлчулуун улстөрийн карьераа эхлүүллээ

2015/07/02
Share |
Хүмүүс: Б Гэрэлчулуун | 
Б.Гэрэлчулуун улстөрийн карьераа эхлүүллээ

“Тусгай салаа” телевизийн олон ангит киноны Номингийн дүрээр олонд танигдсан Б.Гэрэлчулуун нэлээд элдэвтэй нэгэн бололтой. 2007 оны “Miss Mongolia” наадмаас миссийн титэм хүртэж явсан тэрээр загварын тайзнаа ч нэлээд ирээдүйтэй моделиудын тоонд багтдаг. СУИС-ийг дүүргэсэн Б.Гэрэлчулуун дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхлөн чамгүй авьяастай гэдгээ баталсан. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ бас болоогүй нэвтрүүлэг хөтөлнө. Урлагийн салбарт чамгүй амжилттай яваа бүсгүй энэ удаа улстөрийн карьераа эхлүүлсэн байх юм. Тэрээр МАН-д элсэж Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн суудалд тухлаад удаагүй байгаа хатагтай Х.Алтанзагас Б.Гэрэлчулуунд намын батлахыг нь гардуулан амжилттай ажиллаж, ихийг бүтээхийг ерөөжээ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.