Хүмүүс: |
2008 оны сонгуулиар Баянгол дүүргээс нэр дэвшиж Ногоон намаас парламентын суудалд заларсан Д.Эрдэнэбат гишүүнийг овоо “юм” дуулгах хүн хэмээн олон нийт хүлээж байсан. Харамсалтай нь хашгираад хашгираад ганцаардсан тэрээр дахин улстөрөөр хөөцөлдөхгүй гээд явсан. Намынхаа даргын суудлыг хүртэл булаалгаж нэг үе олны хараанд байнга өртөж явсан тэрээр харин өдгөө ганц нэг ярилцлага өгч, энд тэнд илтгэл тавихаас бусдаар нам гүм амьдралыг илүүд үзэх болсон гэлтэй. Хааяахан нэг жиргэчихээд чимээгүй суух тэрээр парламентын суудал аваагүй ч гудамжнаас тэмцдэг зарим улстөрчдөөс өөр нэгэн бололтой. Ирэх онд болох УИХ-ын сонгуулийн буухиа албан бусаар хэдийнэ эхлэсэн энэ өдрүүдэд тэрээр “Сонгуульд аль нам ялах бол гэх нь одоо сонин биш. Харин хэр авлигагүй, хэр шинэчлэгдсэн нам ялах бол” хэмээн жиргэжээ. Уг нь уусан идсэнээрээ цоллуулдаг парламентаас төрсөн тэрбумтнуудын дэргэд нэр цэвэр түүний үг улстөрд хэрэгтэй л дээ.