Наадмын тасалбар авахын тулд хонон өнжин дугаарлаж байна

2015/07/07
Share |
Хүмүүс:
Наадмын тасалбар авахын тулд хонон өнжин дугаарлаж байна

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаалж байгаа билээ. Наадмынхаа нээлтийг үзэж, хүчит бөхийн барилдаанаа тухлан үзэх гэсэн иргэд тасалбар борлуулах цэгүүдэд хонон өнжин дугаарлаж байна. Жилийн жилд уг асуудал хөндөгддөг ч энэ жил ч гэсэн асуудлыг зохицуулж чадахгүй нь бололтой. Тасалбарын үнийн тухайд 11,12-ны өдрийн турш бөхийн барилдаан үзэх бол суудлаасаа хамааран 16 мянга, 20 мянга, 24 мянган төгрөгийн хантай байна. Зөвхөн нээлт үзэх бол 12 мянган төгрөг аж. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар. Нэг хүн хоёр тасалбар авах эрхтэй бөгөөд СТӨ, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.