Хүмүүс: Дашжамц Арвин | |
Цагтаа МАН-ын улаанаас улаан фэн явсан Д.Арвин гишүүн АН-д дагаар орсноос хойш төрөлх намдаа нэлээд тааламжгүй хандах болсон. Тэрээр “УИХ-ыг мөнгөнд дуртай МАН-ын гишүүд л бужигнуулж байна. Ажил хийлгэхгүй юм” хэмээн улаан нүүрэн дээр нь хэдэрлэжээ. 10 гаруй жил МАН-ын батлахыг энгэртээ тэвэрч явсан гишүүн иймэрхүү увайгүй зүйл ярьж яваад хуучин намынх нь нөхөд нэлээд сэтгэл дундуур байгаа бөгөөд хэт халуунд дэмийрчихээгүй байгаа хэмээн хөөрхийлөх болсон гэнэ.