Зүүний магнайг булаацалдсан аваргууд энэ жил нанчилдах уу

2015/07/07
Share |
Хүмүүс:
Зүүний магнайг булаацалдсан аваргууд энэ жил нанчилдах уу

Ажлаа хийж чаддаггүй Бөхийн холбооны үүргийг Баяр наадмыг зохион байгуулах комиссынхон авч Дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний мангайг тэргүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн зөвшөөрсөн бололтой Г.Өсөхбаяр аваргын галаар зочилсон тухай цахим ертөнцөөр мэдээлж байсан. Эл үйлдлийг тэвчээгүй Дархан аварга А.Сүхбат хэвлэлийн бага хурал зарласан билээ. Тэрээр Монгол бөхийн жудгийг цэвэр ариун байлгахын тулд зодгоо тайлж байсан бол 2014 оны баяр наадамд зодоглож хурсан олноо баясгаж байсан. 20 гаруй жил спортоор хичээллэж байгаа учраас гурван жил дараалан наадмын дэвжээнээ зодоглохоо амлаж байсан. Гэтэл зүүний магнайн төлөөх маргаан дэгдэж, наадам дөхсөн энэ өдрүүдэд улам хурцадлаа. Хэвлэлийн бага хурал зарласан А.Сүхбат “Энэ жилийн хувьд ард түмэндээ амласан ёсоороо баяр наадамд зодоглож гарах ёстой газраасаа гарна. Бэлтгэлээ сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний 30 жил дэвжээнд гарсны үр өгөөж юм. Г.Өсөхбаяр бид хоёр хэдийгээр найзууд ч гэлээ баяр наадмын комисс, бөхийн холбоо хагаралдуулж байна. Энэ байдлыг нэг тийш нь болгож өгөөч, Төр засгийн зүгээс дуугараач гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас хүсч байна” хэмээн мэдэгдэв. Мөн тэрээр “Хэрэв Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмблэнэ гэвэл 2006 оноос өмнөхийг нь эрэмбэлэх нь зүйтэй. Тэгж мэргэжил тал руу нь оруулая гэж хүсч байгаа бол Монголын Үндэсний бөхийг төрийн алба болгох хэрэгтэй. Ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй” гэлээ. Ямартай ч хоёр аварга өөр өөрийнхөө бодолд тууштай зогсох нь ойлгомжтой. Г.Өсөхбаяр аварга өнгөрсөн жил наадамчин олноо хүндэтгээд А.Сүхбатыг зүүний магнайг тэргүүлэхэд нь буулт хийсэн. Тэгээгүй бол юун наадам нанчилдаан болох байсан гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ жил бид наадамлах нь уу, эсвэл хоёр аваргын нанчилдааныг нь сонирхох нь уу бүү мэд болох шив. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
musvouevlqm jdDhYMkpavooammxpo, [url=http://vdzvgvjfkwhy.com/] vdzvgvjfkwhy[/url], [link=http://sexxddudtxui.com/ ]sexxddudtxui[/link], http://ckikxbfhquyk.com/
IP:31.184.238.151  2018-11-06 17:33:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.