С.Бямбацогт, Ц.Шаравжамц нарын Facebook уриалга

2015/07/08
Share |
Хүмүүс:
С.Бямбацогт, Ц.Шаравжамц нарын Facebook уриалга

Сошиал медиа эрчимтэй хөгжиж буй өнөө үед facebook-ээр үзэл бодлоо илэрхийлэх нь энгийн үзэгдэл болсон. Дарга сайд нарт дуу хоолойгоо хүргэх гэж үүдийг нь сахих шаардлагагүй болсон нь сайшаалтай. Харин share, like гуйсан янз бүрийн зураг бухимдал төрүүлмээр байдаг биз. Гэхдээ нүдээ олоогүй шагналын хурыг зөв чигт нь эргүүлэхээр зарим эрхмүүд facebook-ээр ерөнхийлөгчид хандаж эхэлжээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Тэрээр “Б.Зангад гуайг эгшиг дууны ноён оргил гэж шүтэн биширч явдаг. Нас дээр гарсан ч дуу хоолой нь цэл залуугаараа гайхалтай дуучин, эгэлгүй хүмүүн. Хөдөлмөрийн баатар болох учиртай эрхэм. Түүнд хөдөлмөрийн баатар цол олгуулахыг дэмжиж байвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл нь share хийцгээе” гэжээ. Мөн С.Жавхантай хамт төв талбайд даахиа үргээсэн сагсчин Ц.Шаравжамц “40н жил хүлээсэн Олимпийн анхны алтан медалийг авчруулсан, уначихсан байсан холбоог аваад дэлхийн шилдэг гүрний тоонд аваачсан нөр их хөдөлмөр,хичээлт,зүтгэлиййг нь үнэлээд Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад хөдөлмөрийн баатар цол олгуулцгааяа!!! Дэмжээрэй найзуудаа! SHARE SHARE SHARE” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэднийг олон хүн дэмжиж байгаа ч зарим нэг нь аль социализмын үеэс улбаатай гавьяа шагналаар хуурч байхаар амьдралд нь бодит хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэцгээсэн байх юм. Үнэний ортой л болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.