Бусдын ард хоцордог Ангирмаа өөртөө анхаарч эхэлжээ

2015/07/08
Share |
Хүмүүс: Б Ангирмаа | 
Бусдын ард хоцордог Ангирмаа өөртөө анхаарч эхэлжээ

Монголын шинэ цагийн рок, поп хөгжимд жинтэй хувь нэмэр оруулсан продюсер Ангирмаа үргэлж арын фронтод хүчин зүтгэсээр өнөөг хүрсэн. Нэгэн хэмнэлд орсон дууны үгийг шинэчилж хувьсгал хийснийг Ариунаагийн “Blue jeans”, Алтаагийн “Намайг эзэмдэх чиний сэтгэл” зэрэг дуунуудаас нь харж болно. Тухайн үедээ л нийгэмд цочрол өгч, ийм дуу хөгжим байдаг юм байна гэх сэдлийг төрүүлж нэг ёсондоо моннолчуудын нүдийг нээж байлаа. Багаасаа урлагт дурлаж, английн хөгжмийг шүтэж ирсэн хатагтай урлагт нэгэн насны амьдралаа зориулж яваа. Түүнийг “төмөр хатагтай” хэмээн хочилж элдэв янзаар бичдэг. Хүнийг гаднах үзэмж, үйлдлээр нь гоочилж хийж бүтээснийг нь уландаа гишгэх нь монголчуудын муу зангуудын нэг гэлтэй. Урлагийн акулууд болох Сараа, Арианаа, Алтаа, Сэрчмаа гээд олон уран бүтээлчдэд яг тохирсон дууг нь оноогоод зохиогоод өгдөг Ангирмаа хатагтай өөрийгөө яруу найрагч, дуучин хэмээн дуудуулахаас айдаг аж. “My love song”, “68 он”, “Angel” гэсэн хувийнхаа гурван цомгийг гаргасан тэрээр сүүлийн үед өөртөө анхаарал тавьж хувийн уран бүтээлээ туурвихаар шийджээ. Ойрын хугацаанд Ангирмаа бие даасан тоглолтоо ч хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Олон уран бүтээлчдийг хоолтой нь залгуулсан Ангираа сүүлийн үеийн залуус аль ч урсгалаар дуулах чадвартай гэдгээ харуулахын тулд юу ч хамаагүй барьж авч холион бантан хутгаж байгаад ихэд шүүмжлэлтэй ханддаг юм билээ.   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rtqoale WBZiYBcznizejqndey, [url=http://thlpmkdagpxf.com/] thlpmkdagpxf[/url], [link=http://diwqndwtkeir.com/ ]diwqndwtkeir[/link], http://ajgawbnyaecm.com/
IP:31.184.238.177  2019-01-16 17:16:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.