Эрх мэдлээ хэтрүүлсэн цагдаагийн буруугаас болж нас барсан охины амийг хэн төлөх ёстой вэ

2015/07/08
Share |
Хүмүүс:
Эрх мэдлээ хэтрүүлсэн цагдаагийн буруугаас болж нас барсан охины амийг хэн төлөх ёстой вэ

Эрх мэдлээрээ далайлган бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулах цаашлаад амь насанд нь халдах тохиолдол түгээмэл болжээ. Ер нь өнөөгийн нийгэмд сэтгэл сэртхийлгэм хэрэг үйлдсэн гэмт этгээдийг нийгмээрээ нэг хэсэгтээ жигшиж байгаад замхран мартагдах явдал эгэл жирийн үзэгдэл мэт болсон нь харамсалтай. Тэр дундаа эрх мэдэлтэний өгсөн даалгаврыг гүйцэтгээд хэрэгтэн болсон нэгэнд төрийн төмөр нүүр хэт хатуудаж байна. Үүний нэг жишээ нь дэд хурандаа Саранбаатартай холбоотой автомашины осол. Тухайн үед буюу 2014 оны есдүгээр сард СЭҮ 00-23 улсын дугаар бүхий автомашин замаар гарч явсан 12-хон настай С охины амийг авсан хэрэг гарсан. Тухайн үед жолооч нь  Саранбаатарыг согтуу явсан, түүний эхнэр нь ажлаасаа хоцрох гээд  урсгал сөрөх тушаал өгсөн хэмээн мэдүүлж байсан юм. Гэвч анхан шатны шүүхээс Саранбаатарыг жолооч Ууганбаатарт тушаал өгөөгүй, харин ч машинд зүгээр л зорчиж явсан зорчигч хэмээн үзэж Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оноож байсан.

Дэд хурандаа Саранбаатарын тухайд олон жил цагдаагийн байгууллагад ажилласан болоод ч тэр үү бусадтай зүй бусаар харьцдаг, хуулиар далайлган айлган сүрдүүлдэг тухай эх сурвалжууд мэдээлж байсан.

Талийгаач охин доороо нэг дүүтэй. Түүний дүү өдөр бүр эгчийгээ санан ээжээсээ нэхэж зүрхийг нь зүссээр. Гэтэл Саранбаатар талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлэх нь битгий хэл “Хэвлэл мэдээлэлд хандвал хохино шүү” гэж дарамтлан “чаддаг юм бол заргалдаарай” хэмээн заналхийлсэн тухай хохирогч ээж хэлж байсан.

Хохирогч тал болон хэрэгтэн болоод байгаа жолооч Ууганбаатар нарт хуулиар давж заалдах эрх олгогдсоны дагуу  давж заалдах шүүх хурал өчигдөр болсон ч шүүхээс түүний ялыг хэвээр үлдээсэн хариу гарлаа.

Нэгэнт нас барсан охин нь босоод ирэхгүйгээс хойш ядаж үнэн мөнийг тогтоож эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан Саранбаатарт тохирох шийтгэлийг оногдуулахыг талийгаач охины ээж Оюунчимэг хүсэж байгаа нь биелэгдэж болшгүй тийм хэцүү шийдвэр гэж үү.

эх сурвалж:mnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ochin Huli gj bn uu ygd hun alsan hunf 4 jil ogvh bgn be hunii nulimsaar tsadaj l bai udahgui ooroo nulimsaa uuh bolnoo chi.
IP:202.179.11.178  2015-07-08 17:55:48
Zochid Yamar aimar yum be,teneg tsagda narig adilxan alax xeregtei,xuni jaxan urig alchad 4xun jil Avna gej yuu gesen ug ve
IP:202.179.12.6  2015-07-08 19:55:36
Иргэн Зүгээр л хэдэн хүн хөлсөлж аваад Саранбаатарыг алчих, болохгүй бол ганцаараа байсан ч болно. Эртнээс төлөвлөсөн зүйл бүтнэ. Хайран сайхан охины амь чинь үнэ цэнэгүй гэж үү. хууль энэ тэр ярьвал амийг амиар гээд хэлэх хэрэгтэй. Отож байгаад л ална шүүдээ, тарчлаан зовоон тийм хурдан алах хэрэггүй, бичлэг хий өршөөл гуйтал нь дараа нь алаад хая...
IP:112.72.13.146  2015-07-09 15:55:21
zochin naad muu hog chini yostoi l novsh b.na daa Eronhiilogchid hand ug ni ARD TUMNII SHUUH gej baiguullaga baiguulbal yasan yum be
IP:202.179.6.18  2015-07-10 11:25:56
CharlesTar wh0cd852634 provera albendazole order benicar buy celebrex
IP:46.161.9.51  2017-06-11 22:24:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.