Хүмүүс: Батмөнх Сарантуяа | |
Давтагдашгүй сайхан хоолой, сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээрээ Зууны манлай хэмээх алдрыг ард түмнээсээ хүртсэн МУГЖ Б.Сарантуяа ээжийнхээ төрсөн нутагт аялан тоглолт хийгээд иржээ. Тэрээр өөрийн этник хамтлаг болох “Олонхо”-гийнхон болон гэр бүлийнхэнтэйгээ Якутын үндэсний баяр Ысыах оролцжээ. Тус баяраар якутууд нэг дор цугларч хамтдаа нар мандахыг харж, сэтгэлээ ариусгадаг уламжлалтай аж. Ингээд түүний аяллын зурагнуудыг хүргэе.