Хар сарнайгийн Амараа үслэг эдлэлийн хорхойтон

2015/07/09
Share |
Хүмүүс:
Хар сарнайгийн Амараа үслэг эдлэлийн хорхойтон

Техно реп стилиэр дуулж монголчуудын хайр хүндэтгэлийг хүртсэн дуучин Амарааг бүжиг дэглээч Сүхбаатарын хүү гэхээс нь илүү хамтлагийнх нь нэр Хар сарнайгаар нь овоглодог. Монголоо гэх сэтгэл түүний уран бүтээл, стиль имижээс нэвт ханхалдаг билээ. Түүний “Бүтээнэ, сөнөөнө” хэмээх дууг тухайн үед муу ёрын үгтэй юм, “сумтай гар вэ” хэмээн зарим нэгэн чичилж байсан ч түүний зөн биелж дэлхийн дулаарал явагдаж байна. Орчин цагийн залууст агуу түүх соёлоо хайрлах, нандигнан дээдлэх үзлийг төрүүлж, яруу найрагчдынхаа бүтээлүүдийг мэддэг байгаасай гэсэндээ Амараа, Маадай хоёр язгуур урлагийг техно рептэй хослуулж байсан. Түүнээс хойш манай уран бүтээлчид ардын урлагаа орчин үеийн хэнмэлд тохируулах болсон нь Амараа, Маадай хоёрын гавьяа юм.

Өмссөн хувцас нь тухайн хүний үзэл бодол, удам угсааг харуулдаг хэмээн үздэг Амараа этгээд чамин хувцаслах дуртай. Түүний хамгийн дуртай гоёл бол арьсан эдлэл. Эртний баатрууд ангийн үсээр гангардаг байсан жишгээр тэрээр үслэг эдлэлд дурладаг аж. Тэгээд ч манай орон эрс тэс уур амьсгалтай учраас хүн насандаа тохирсон үслэг эдлэлийг эдэлж байх нь эрүүл мэндэд нь ч тустай байдаг гэдэг юм билээ. Амараагийн хувьд булга, минж, элбэнх гээд олон төрлийн ангийн үсээр урласан 10 гаруй гадуур хүрэмтэй. Тэр дундаа ээжийнхээ бэлэглэсэн булган шубэнд илүү дуртай. Энэ дашрамд сонирхуулахад Амарааг 18 нас хүрдэг жил Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн нас биед хүрсэнд нь баяр хүргэж элбэнх дээл бэлэглэж байжээ.  


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Alrrvfcs take the Volga, https://imgur.com/a/dvTGDnr/em bed?pub=true download_summertime_saga_mod_a pk, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f G1UMiLQ%2fembed%3fpub%3dtrue download_soal_un_biologi_sma_2 017, https%3a%2f%2fimgur.com%2fa%2f u8nCvwb%2fembed%3fpub%3dtrue real_cricket_18_hack_game_down load, http://www.allsoulsmortuary.co m/cfi/addthis_email.cfm?url=ht tps%3a%2f%2fimgur.com%2fa%2fG1 XYC6h%2fembed%3fpub%3dtrue new_song_2018_bhojpuri_video_h d_download, https://imgur.com/a/0JCcuE6/em bed?pub=true baixar_imagem_do_instagram, http://3c3.caspian.com/__media __/js/netsoltrademark.php?d=im gur.com%2fa%2fcDQW00z%2fembed% 3fpub%3dtrue تحميل_اغنية_شو_ح
IP:79.133.107.83  2018-11-19 19:03:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.