Б.Уянга: “Аqua фитнес” цогц үйлчилгээг нэг дор бүрдүүлж чадлаа

2015/07/09
Share |
Хүмүүс:
Б.Уянга:   “Аqua фитнес” цогц үйлчилгээг нэг дор бүрдүүлж чадлаа

“Aqua” усан фитнес төвийн захирал Б.Уянгатай ярилцлаа.
-“Аqua фитнесc” Чингис зочид буудалд төвхнөжээ. Үйл ажиллагаагаа нэлээд өргөтгөсөн харагдаж байна. Эмэгтэй хүн бизнес хийж, энэ бүхнийг бүтээнэ гэдэг амаргүй байх?
-Манайх “Чингис” зочид буудалд үйл ажиллагаагаа явуулаад чамгүй удаж байна. Үйлчлүүлэгчдээ сайхан орчинд  ая тухтай байлгах үүднээс цогц засвар хийж, үйл ажиллагаагаа өргөтгөөд 10 сард цоо шинэ “Аqua фитнес”-ийг нээсэн гэж хэлж болно. Одоо үйл ажиллагаа маань жигдэрч манайд ирсэн хүмүүс ч сайхан орчинд сэтгэл хангалуун байгаа. Ямар ч бизнес, ажил эрхэлсэн байлаа ч амар хялбар зүйл гэж үгүй. Засварын ажилд их анхаарал хандуулж, өөрөө интерьерээ гаргасан.
-“Аqua фитнесc”-ийг мэдэхгүй хүн гэж үгүй. Олон ч жил үйл ажиллагаа явууллаа. Сургалтын төрөл зүйл мэдээж нэмэгдсэн байх?
-Сүүлийн үед хөдөлгөөний дутагдал гэдэг том асуудлын хүрээ нэлээд өргөжиж байна. Үүнээс үүдэн олон төрлийн өвчин эмгэг тусч байна. Тиймээс Эмчилгээний аqua фитнесc, Жирэмсэний аqua фитнесс гэсэн 2 шинэ анги нэмэгдсэн байгаа. Мөн сэлэлтийн анхан шатны сургалт, жин хасах   сургалтууд ч үргэлжлэн явагдаж байна.
Ихэнх  хичээллэгчид маань эмэгтэйчүүд учраас хажуудаа гоо сайхан,  саун зэрэг үйл ажиллагаануудыг нэгтгэсэн байгаа. Нэг үгээр хэлбэл манайх цогц үйлчилгээтэй болсон.
-Багш нарын хувьд бүгд мэргэжлийн хүмүүс байгаа биз дээ?
-Мэдээж мэргэжлийн тамирчин багш нартай.
-Жирэмсэн эхчүүдэд зориулагдсан шинэ анги их анхаарал татлаа. Бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа байх?
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ мэдээлэл маш чухал. Учир нь жирэмсэн үед маш эмзэг байдаг шүү дээ. Хэвийн байдлаас илүү өөрчлөлтүүд их өгдөг. Ялангуяа жин нэмнэ, стресстэж, хөдөлгөөний дутагдалд орох өөрчлөлтүүд их байдаг.
Хэвийн жирэмслэлттэй үед  “Аqua фитнесс”-ээр хичээллэхэд жин нэмэхгүй байх давуу талтай. Мөн язралаас сэргийлж, уян хатан сайжруулах дасгалууд нь төрөлтийг хөнгөвчилж өгдөг. Ер нь усанд ороход хүний биеийн жин хөнгөрдөг. Тиймээс жин ихтэй, жирэмсэн хүмүүсийн нурууны суусан үенүүд усан дотор ороход салж нуруу маш сайн амарч өгдөг. Цаашлаад хэвлийн булчин суларч байгаа учраас хэвлий дахь хүүхэд чөлөөтэй хөдөлж, усны чимээгээр хүүхэд тайвшрах давуу талтай. Усан дотор дасгал хийхэд хаван, хуян бууж, стресс тайлагддаг.
-Жирэмсэн бүсгүйчүүдийн хувьд хэдэн сартайгаасаа эхлэн фитнессээр хичээллэх боломжтой вэ?
-Хэвийн жирэмсэлттэй байх хэрэгтэй. Хэт хүндрэлтэй байвал эрсдэл ихтэй. Тиймээс хэвийн жирэмсэлттэй ээжүүд 2 сартайгаасаа эхлэн 7 сартай болтлоо явах боломжтой. Манайд бол 8 сар хүртлээ явж байгаа ээжүүд бий. Өөрөөр хэлбэл төртлөө явж байна гэсэн үг шүү дээ. Усан доторх фитнесс эрсдэл багатай байдгаараа давуу. Тиймээс усан дотор зогсож байгаа учир унаж бэртэнэ гэх аюулгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн үр дүнтэй зөв сонголт.
-Илүүдэл жин ихтэй хүмүүсийн хувьд  фитнессээр хичээллэвэл ядарна гэх мэт шалтгаан хэлж хойшоо суудаг. Тэдгээр хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?
-Жирэмсэний ангиас гадна эмчилгээний анги маань хэт жин ихтэй мөн 60-аас дээш насны ахмадуудад зориулагдсан байдаг. Иймэрхүү хүмүүс зааланд дасгал хийх, фитнессээр хичээллэхээс жийрхдэг.  Магадгүй тэд хөдөлгөөний эвсэл, цуг хичээллэж байгаа хүмүүсээсээ санаа зовох, хөдөлгөөнөөс болж шантрах асуудал байдаг. Цаашлаад үе мөч, зүрх судас, бөөрний өвчтэй хүмүүст фитнессээр хичээллэхэд эмчийн хориг байдаг. Өөрөөр хэлбэл, хамаагүй үсэрч доргиж болохгүй, халууцаж хөлөрч ачаалал авч болохгүй зэрэг хоригууд байгаа. Тэгвэл ийм төрлийн эмчилгээний хүмүүст зориулж тусдаа эмчилгээний анги гэж нээсэн. Энэ ангид сунгалтын дасгал болоод хөнгөвчилсөн дасгалууд ордог.
Таягтай, өвдөгний бэхэлгээтэй, физик эмчилгээтэй байгаа, хагалгааны дараах хүндрэлүүдтэй хүмүүс эмчилгээний ангид явж хөдөлгөөнөө эрс сайжруулдаг. Таягаа хаяж, хөдөлгөөнгүй байсан хөл, нуруу нь сайжирдаг. Мөн 60-аас дээш насны жин ихтэй хүмүүс усанд бага багаар дассанаар хөдөлгөөний дутагдал нь арилж чаддаг. Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсээс сөрөг тал ажиглагдахгүй байгаа.
Эмчилгээний ангиа нээх болсон шалтгаан нь эмчийн зөвлөгөөгөөр ирж байгаа хүмүүсээс болсон. Өөрөөр хэлбэл, усан эмчилгээ шаардлагатай хүмүүсийн хүсэлтийн дагуу энэ ангийг нээсэн юм.


-Сэлэлтийн анхан шатны хувьд ямар нэг хүндрэлүүд бий юу?
-Бассейны хувьд манай бассейн бусад газрыг бодвол арай өөр. Намхан, өндрийн төвшин 1 метр 40 см-ийн өндөртэй. Тиймээс хүүхэд, уснаас айдаг хүмүүс сэлж сурахад аюул багатай. Зогсоход хүний биеийн тал хувьд байх учир уснаас айх шаардлагагүй. Хүмүүс 1 сарын дотор сэлж сурдаг. Үндсэн дөрвөн төрлийн сэлэлтийг бүгдийг нь заадаг.
-Танай үйлчилгээг багцаар сонгох боломжтой юм уу. Заавал тус тусад нь сонгох уу?
-Сургалт маань цагийн хуваарьтай. “Аqua фитнес”-ийн үйлчлүүлэгчид маань ажилтай, амаржсан, суугаа ажилтай хүмүүс байдаг. Тиймээс тэдгээр хүмүүсийн завтай цагийг тааруулахыг хичээж байгаа. Ажилдаа явахаас өмнө өглөөгүүр, өдрийн цагаар, ажлаа тарсаны дараах цагт тааруулсан хичээлүүд ч байгаа.
Эмчилгээний болон жирэмсэний хичээлүүд өдрийн цагаар байгаа бол хичээлүүдийн завсараар сэлэлтийн сургуулилт бий.
-Хүмүүсийн хувьд усны ариун цэврээс эхлээд эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг ихээр харгалзан үздэг. Энэ тал дээр?
-Бассейны ус 24 цагийн эргэлттэй. Зөвшөөрлийн дагуу тун хэмжээгээр усаа ариутгадаг. Ерөнхийдөө бусад бассейныг бодвол эмэгтэйчүүд хичээллэдэг гэдгээрээ зөөлрүүлэгч сайтай, арьсыг хуурайшуулахгүй, хлормин багатай. Харшил өгөхгүй гэдгээрээ онцлогтой. Байнгын үйлчлүүлэгчиддээ зориулж тав тухтай орчин, байнгын шинэчлэлийг хийж байгаа учраас ариун цэврийн тал дээр илүү их сайжирсан. Мөн бассейнд хичээллэхийг хүссэн хүмүүс бассейнд орохдоо өгдөг шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс бүгд шинжилгээ хийлгэсэн байдаг. 
-Гоо сайхан, үсчин гээд бүхий л цогц үйлчилгээ бүрдсэн юм байна?
-Бүсгүйчүүдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс цогц үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн.
-Жин хасахад дасгалаас гадна зөв хооллолт чухал байдаг. Энэ тал дээр?
-Үйлчлүүлэгчдийнхээ насны онцлогт зориулж тус бүрт нь зөв хооллох зөвлөгөөг өгдөг. Тухайлбал хэт чанга махтай хүнд, таргалж турахдаа амархан хүнд гээд тус бүрт нь зөвлөгөө өгдөг. Мөн залуу охид, 30-аас дээш насныханд тохирсон зөвлөгөөг  ч өгдөг.
Гоо сайхны маань бас нэг давуу тал бол целлюлит арилгах массаж. Жингээ хасахад чанга махтай хүмүүс массаж заавал хийлгэж, удаан хугацаанд байсан махыг задлаж зөөллөдөг. Тиймээс илүү хурдан үйлчилгээнд хүрдэг. Тиймээс хажуудаа олон төрлийн массажууд бий. Мөн хөлсөө сайн гаргах тусам жин хасахдаа хурдан учир хичээллэгчдэд саун чухал. Тиймээс саун байнгын асаалттай байдаг. Хичээллэж байх хоорондоо саунд орж, арьсаа гуужуулж болно.
Ялангуяа өвлийн улиралд илүүдэл арьс их байдаг. Тиймээс хичээллэж байгаа хүмүүс анх орохдоо бүгд арьсаа скрабдуулж, гуужуулсан байх ёстой.
-Төрсөний дараах харвин, унжсан гэдсийг арилгах боломж бий юу?
-Ихэнх хичээллэгчид амаржсан эхчүүд байдаг. Жирэмслэлтийн дараа арьс маш их сунадаг. Сунасан арьсыг хурдан хэвийн байдалд эргэж оруулахгүй бол сул арьсан дээр өөх үүсэх магадлал өндөр байдаг. Мөн амаржсан эхчүүд гэлтгүй хооллолт, фитнессээр жингээ хасч байгаа хүмүүс арьсаа чангалахгүй бол эргээд таргалах магадлал өндөр. Энэ нь сул арьсаа чангалаагүйгээс үүдэлтэй. Тиймээс усан бассейнд явж, усан фитнессээр хичээллэж арьсаа чангалах хэрэгтэй. Ингэснээр удаан хугацаанд жингээ барьдаг. Тэгэхээр манайд бүсгүйчүүдийн хамгийн их санаа зовоож байдаг хэсгүүд болох  бэлхүүс, булчин, гуяны дасгалыг түлхүү хийлгэдэг.  Энэ хэсгүүдийн тойргийн хэмжээг багасгах дасгал голчилдог. Ус арьсан дээр хүчтэй цохилт, даралт өгдөг учир үр дүн сайтай. Жирийн фитнессээс хоёр дахин илүү үр дүнтэй байдаг.
Хичээл нэг цаг үргэлжилж, усанд зогсоо байдлаар дасгал хийдэг. Зогсоо байдлаар хийж байгаа учраас заавал сэлдэг байх шаардлагагүй.  Жингээ хассаныхаа дараа бие галбираа зөв хөгжүүлэхийн тулд жемд үргэлжлүүлэн хичээллэх боломжтой.
Ус маань өөрөө хүний стресс ядаргаа тайлдагаараа онцлогтой. Өглөө хичээллэхэд өдрийн турш сэргэг байж, орой хичээллэхэд маш сайн амардаг давуу талтай шүү дээ.
-Үнийн хувьд янз бүрийн урамшуулал, хөнгөлөлт бий юу?
-Нэг үйлчилгээг сонгосон хүнд бусад үйлчилгээ хөнгөлөлттэй. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!