Элэгний вирустай иргэд Харвони эмийг авахын тулд сая төгрөгний шинжилгээ өгөх ёстой гэнэ үү

2015/07/09
Share |
Хүмүүс:
Элэгний вирустай иргэд Харвони эмийг авахын тулд сая төгрөгний шинжилгээ өгөх ёстой гэнэ үү

Монголчуудын дийлэнх нь элэгний өвчнөөр шаналдаг. Тэр дундаа элэгний C, B вирустай хүмүүс түгээмэл. Элэгний вирустэй хүмүүсийн дийлэнх нь шипризнээс буюу эмнэлгээс өвчин авсаныг эмч нар өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Дээрх вирусыг 99 хувь устгадаг эм манайд долдугаар сард орж ирнэ гэж байсан ч хугацаа нь хойшилж ирэх аравдугаар сарын сүүлээр оруулж ирэх болсон. Олон улсад худалдаалдаг үнэнээсээ даруй хэд дахин хямд буюу хоёр сая орчим төгрөгөөр худалдаалах гэж байгаа. Тиймээс эхний ээлжинд элэгний вирустай хүмүүсийг бүртгэх ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Энэ дагуу 100 гаруй эмчийг сургалтанд хамруулж, өвчтөнүүдийг бүртгэх эрх бүхий код олгосон байна. Нэг ёсондоо дээрх 100 гаруй эмч нарт үзүүлж, шинжилгээ өгсөнөөр эм худалдан авах эрхтэй болох бололтой. Энэ тухай Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх эмч Ж.Амарсанаа хэлэхдээ “Гэрчилгээтэй болсон 100 гаруй эмчийг аймаг, дүүрэг бүрээс сонгосон” гэсэн бөгөөд мөн тэрээр дээрх эмч нарт л үзүүлэхээс бусад эмч, эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэлээ гэхэд С вирусын төрлийг хэлж, тоолж чадахгүй гэх юм.
Ер нь элэгний шинжилгээ, эм тариа бусад өвчнийхөөс харьцангуй үнэтэй байдаг учраас жирийн иргэдийн нуруун дээр хүнд ачаа болдог. Өвчтэй эсэхээ тогтоолгоход 11 төрлийн шинжилгээ өгөх бөгөөд төлбөр нь нэг сая орчим төгрөг болж байгаа аж. Энэ тухайд Ж.Амарсайхан “Гэрчилгээ авсан эмч нар Эрүүл мэндийн сайдын 196 дугаар тушаалаар вирустай нь батлагдсан хүнийг бүртгэж байгаа. 196 дугаар тушаалд зааснаар 11 төрлийн шинжилгээ хийхийг шаардсан байдаг. Вирусынх нь төрөл баталгаажсан, биохимийн шинжилгээ зэрэг 11 төрөл бүрдсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Энэ хүрээнд шинжилгээ хийлгээд явахад сая орчим төгрөг болж байгаа. Шинжилгээг зарим газар хямд, нөгөө хэсэгт нь үнэтэй л хийж байна. Хамгийн хямд үнэтэй нь 400 мянган төгрөгөнд багтаж байгаа” гэлээ. Хямрал нүүрлэсэн энэ цаг үед хоногийнхоо хоолыг яая гэж байгаа иргэдийн халаасанд байтугай хадгаламжинд нь ч нэг сая төгрөг бэлэн байхгүй л болов уу. Тэгэхээр мөнгөгүй бол шинжилгээ өгч, эм авах эрхгүй болно гэсэн үг үү. Хүн өөрийнхөө эрүүл мэндийг хариуцаж, өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэхдээ сар бүр эрүүл мэндийн даатгал нэрээр улсад мөнгө төлсөн ч түүнийгээ эдэлж чаддаггүй элэгний вирустай иргэдийн шинжилгээний төлбөрийг хөнгөлж харж үзэх боломж ер нь байгаа болов уу. Засгийн газраас Эрүүл Монгол хүн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь цаасан дээр бус бодит амьдрал дээр биеллээ хэзээ олох вэ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin купить Дурь Ð‘Ð¸Ñ€ÑŽÑÐ¸Ð½Ñ Ðº Ð¿Ñ€Ð¾Ð´Ð°Ð²Ñ†Ñ ‹ кокаина КрасновР¸ÑˆÐµÑ€ÑÐº купить cocaine ЧебаркуР»ÑŒ купить ЧистейшР¸Ð¹ Метадон Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновск сдоба микс железноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ñ‹Ð¹ отзывы Плёс купить гашиш ПионерсРºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Yellow Stars 350 mg Юрга купить MDMA Pills - ORANGE ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ Ðº купить Альфа Купить кодеин НикольсРºÐ¾Ðµ ÐŸÑ€Ð¸Ð½Ñ†Ð¸Ð¿Ñ ‹ терапии Ð½ÐµÐ¹Ñ€Ð¾Ð¿Ð°Ñ ‚ической боли Купить закладкР¸ марки в Ликино-д
IP:46.161.60.219  2018-09-18 05:57:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.