Мөрөөдлөө биелүүлэхийн тулд биедээ 23 удаа мэс хүргэжээ

2015/07/10
Share |
Хүмүүс:
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд биедээ 23 удаа  мэс хүргэжээ

Өөрийнхөө ямар нэг эрхтэнд сэтгэл хангалуун бус бол гоо сайхны хагалгаанд орж төрхөө өөрчлөх нь зүйн хэрэг. Ямар нэг супер баатрыг дуурайж түүнтэйгээ адилхан болох гэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг болох 37 настай Херберт нэртэй филиппин залуу биедээ 23 удаа мэс хүргэжээ. Тэрээр супермэний галзуу улаан фэн аж. Шүтээнтэйгээ адилхан болохын тулд амьдралынхаа 18 жилийг зарцуулжээ. Түүний хувьд хамраа янзлуулж, өөхөө соруулж, хиймэл эрүү суулгаж, арьсаа цайруулах зэрэг олон засвар биедээ хийлгэжээ. Гоо сайхны хагалгааны өртөг 300 мянган песо болсон нь түүний хувьд хүнд даваа байсан ч мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бүхнээ зориулсан байна. Хүссэн үр дүндээ хүрсэн түүний сэтгэл ханамж 100 хувь байгаа аж. Олон удаа пластик мэс засал хийлгэсэн болохоор зарим нэг сөрөг нөлөө илэрч байгаа ч тэрээр үүнд огт гунидаггүй гэнэ. Дашрамд сонирхуулахад супермэний үнэнч шүтэн бишрэгч Херберт нь 2012 онд супермэнтэй холбоотой хамгийн олон эдлэл цуглуулсан гэдгээрээ Гиннесийн номонд бүртгүүлж байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.