Л.Гансүх “Туул” ротари клубын ерөнхийлөгч болсон уу

2015/07/10
Share |
Хүмүүс: Л Гансүх | 
Л.Гансүх “Туул” ротари клубын ерөнхийлөгч болсон уу

Дархан-Уул аймгаас парламентад заларч, БОАЖ-ын сайд, Ерөнхий сайд асан Л.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн дуулиан одоо хэр нь тасраагүй байгаа. Сайдаар ажиллаж байхдаа Богд уулын тусгай хамгаалалттай бүс нутгаас эрх мэдлээ ашиглан бусдад газар олгосон, өөрөө ч тансаг хаус бариулсан гэгдэж байсан. Харин ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшиж, улсад хохирол учруулсан зэрэг хэрэгт орооцолдсон. “Аавын хаалга” татаж нэг хэсэг хоригдож байхдаа захидал илгээсэн тэрээр үнэн мөнийг дэнслэхээр хэвлэлд хандаж ярилцлага өгсөн харагдсан. Хэл амны бай болж яваа Л.Гансүх Д.Дорлигжавын санаачилсан “Туул” ротари клубын ерөнхийлөгч болсон бололтой. Ирэх хоёрдугаар сард 11 жилийнхээ ойн баяраа тэмдэглэх тус клубын ерөнхийлөгчийн зүүсгэл солих арга хэмжээний гэрэл зурагт Л.Гансүх president-ийн тууз зүүн зургаа татуулжээ. Өнгөрсөн хугацаанд тус клуб уруул, тагнайн согогтой 100 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн буяны байгууллага юм. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.