19 настай хүү нь сумын заан болж А.Сүхбат аваргын гомдлыг тайлжээ

2015/07/16
Share |
Хүмүүс:
19 настай хүү нь сумын заан болж А.Сүхбат аваргын гомдлыг тайлжээ

Барилдах эд насандаа бөхөд хайртай монголчуудынхаа нулимсыг баран байж зодог тайлсан Дархан аварга А.Сүхбат зүүний манлайг булаацалдсанаас нэр хүнд нь сүүлийн үед унаж байгаа тухай амтай болгон ярьж байна. Уг нь Монгол бөхийн жудгийг хадгалж, ариун шударга байдлын төлөө тэмцсэн түүний арга нь зодог тайлах байсан хэмээн өөрөө тайлбарладаг юм билээ. Төр түмэндээ гоморхож энэ жил барилдаагүй А.Сүхбатын гомдлыг ууган хүү С.Хангай нь тайллаа. Түүний долоон хүүхдийн ууган нь болох С.Хангай Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн юм. Энэ жил 19 настай тэрээр аавынхаа шийрийг хатаахаар сайн бөх болно хэмээн бөх сонирхогчид ам сайтай байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.