Хүмүүс: С Сэрчмаа | |
Facebook-ийг зарим залуус хамгийн хөөрхөн зургаа нийтэлж өөрийгөө рекламддаг талбар хэмээн ойлгох нь бий. Хөх, өгзөгнийхөө патиараа татуулж лайк гуйгчид цөөнгүй. Харин папарациас айдаггүй дуучин Сэрчмаа нүүр номынхоо найзуудад хөгжмийн боловсол олгохоор шийджээ. Тэрээр “Хөгжим сонирхогч залуустаа хөгжмийн урсгал үүслийн талаар мэдээ хүргэж байдаг юм уу гэж бодлоо. Энэ удаа блюз хөгжмийг бичие. БЛЮЗ ХӨГЖИМ нь АНУ-ын өмнөд мужуудын хар боолуудын хөгжмөөс үүсэл гаралтай гэж бичдэгийн байналээ. Блюз дууг сонсоход ихэд сэтгэл хөдөлгөм бөгөөд гурван аккорд дээр суурилсан энгийн аялгуутай утга нь гунигийн сэдэвтэй байдаг. ХХ-р зуунд блюз нь поп хөгжмийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг юм байна лээ” хэмээн бичжээ. Идсэн уусан зүйлийнхээ элдэв зургийг нийтэлж байхаар залуусын боловсролд Сэрчмаа шиг бага ч гэсэн хөрөнгө оруулбал зүгээр л юм.