Стивен Сигал Монгол цустай хүүдээ наадам үзүүлэв

2015/07/16
Share |
Хүмүүс:
Стивен Сигал Монгол цустай хүүдээ наадам үзүүлэв

Тэртээ 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ хэмээн ам гараад явахдаа Б.Эрдэнэтуяа хэмээх Монгол эмэгтэйг хувийн нарийн бичгээрээ сонгон алс холын АНУ уруу авч явснаас хойш сураг тасраад байсан Холливудын нэрт жүжигчин, айкидо тулааны урлагийн мастер Стивен Сигал энэ жилийн наадмаар Монголд ирлээ. С.Сигал, Б.Эрдэнэтуяа нар Америкийг зорьсноос жилийн дараа тэр хоёрын дундаас хүү төрсөн бөгөөд өөрөөр хэлбэл уг хүү Холливудын алдарт жүжигчний Монгол цустай хүү болон мэндэлсэн юм. Энэ хүүг Төгсбаясгалант Сигал гэдэг бөгөөд төрсөн цагаасаа хойш эхийнхээ нутагт ирж байгаагүй ба 10 гаруй жилийн дараа Монголд ирсэн нь энэ юм. Стивен Сигал гэр бүлийнхээ хамт Монголд ирж наадам тэмдэглэхийн сацуу хүүгээ эх нутагтай нь танилцуулжээ. Тэд бие хамгаалагчийнхаа хамт наадмын нээлтийг үзэж сонирхсон бөгөөд С.Сигал өөрөө ч, түүний гэргий Б.Эрдэнэтуяа ч тэр С.Сигалыг Монгол гаралтай гэж хэлдэг юм. Сонирхуулахад, С.Сигал өөрийнхөө хамгийн үнэтэй зүйлийг миний Монгол цус хэмээн хэлдэг ажээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Wgfcftdc , http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 607455-cure-za-dopisivanje-zag reb cure_za_dopisivanje_zagreb, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 607095-oglasi-za-brak-bih oglasi_za_brak_bih, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 608234-nn-oglasnik nn_oglasnik,
IP:5.62.155.73  2018-12-16 21:18:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.