Хүмүүс: Д Болд | |
Монголын хөгжмийн урсгалд хувьсал хийн Монгол попыг нэвтрүүлсэн хөдөлмөрөө үнэлүүлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт болсон ганц поп дуучин бол Болд. Анх “18 нас” дуугаараа залуусын сэтгэлийг догдлуулан жинхэнэ утгаараа гялалзаж яваа түүнийг Монголын цөөн тооны оддын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Урлагийн тайзнаа томдсон пиджактай жаахан хүү гарч ирсэнээсээ хойш нөр их хөдөлмөрийнхөө үрээр булчинлаг “том” залуу болж fitness-ийн гайхамшгийг мэдрүүлж буй. Булчингаараа имиж хийдэг түүнийг нэг үе хошин урлагийнхан зүгээр байлгаагүй. Харин энэ удаа тэрээр гэдэснийхээ булчинг гайхуулжээ. Түүний цээж нүцгэн зургийг харсан охид бүсгүйчүүд уулга алдан лайк дарсаар. Мөн тэрээр булчингаа хөгжүүлэхийн зэрэгцээ арьсандаа ихээхэн анхаарч үе үехэн гоо сайхны салонаар үйлчлүүлдэг аж. Болдын дуунд дуртай фэнүүд нь түүнийг gym-д хэтэрхий их цаг зарцуулж байна, уран бүтээлдээ анхаарал хандуулаач ээ хэмээн шүүмжилсэн байна.