Акуа Фитнесс Клуб-ын уснаас нян бактер илрээгүйг тогтоожээ

2015/07/16
Share |
Хүмүүс:
Акуа Фитнесс Клуб-ын уснаас нян бактер илрээгүйг тогтоожээ

Чингис Хаан зочид буудлын нэг давхарт байрлах Акуа Фитнессийн бассейнтай холбоотой асуудлаар залруулга гаргасан байна. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авсан 2015 оны долдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд тус бассейны уснаас дээж авч мэргэжлийн нян судлалын лабораторид шинжилгээ хийлгэсэн байна. Усны шинжилгээний хариу (-) буюу ямар ч гэдэсний бүлгийн нян (e-coli), савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч  илрээгүй нь батлагдсан аж. Энэ тухай Акуа Фитнессийн Захирал Б. Уянгаас тодруулахад “Бассейны ариутгал цэвэршүүлэлт стандартын дагуу хийгдэж байгаа. Цэвэршүүлэх төхөөрөмж нь 24 цагийн турш тасралтгүй хэвийн ажиллаж 14 хоногт нэг удаа бассейны усыг бүтэн  асгаж мэргэжлийн хяналтын доор үйл ажиллагаа явуулж байна” хэмээх тайлбарыг өгчээ.
Акуа Фитнесс Клуб нь 2006 оноос хойш хэвийн үйл ажиллагаатай явагдаж байгаа нэр хүндтэй байгууллагуудын нэг мөн. Тоног төхөөрөмж техникийн эвдэрэл гэмтэлтэй байсныг засч янзлан их засвар хийн улам тохилог, цэвэр цэмцгэр болгож хичээлэгч нарын тав тухыг ханган 100 хувийн сэтгэл ханамжтай үйлчилж байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!