О.Цэнгэлийн цэцэрхэл

2015/07/17
Share |
Хүмүүс:
О.Цэнгэлийн цэцэрхэл

“Боолын гэрээ” киноны дүү, “Гоёлын даашинз” -ын аманцар охин, “Сайн уу амьдрал минь”- ийн хөдөөний охин зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож олны танил болсон О.Цэнгэл урлагийн гараагаа анх МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрөөс эхэлсэн. Нэг үе борооны дараах мөөг адил бөөн бөөнөөрөө төрж байсан уран сайхны кино бүрт шахам тоглож явсан О.Цэнгэл “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч асан Тэнгистэй хайрын романс үүсгэн уран бүтээлээсээ хөндийрсөн. Хамтын амьдралдаа цэг тавьж хоёр тийш болсон хосууд өдгөө бие биенээ харахыг хүсдэггүй ч үрийн зулай үнэрлэсэн гэдэг. Хувийн амьдралдаа анхаарч урлагаас сураг алдраад байсан О.Цэнгэл таван жилийн дараа гэнэт sofy-ийн рекламанд тоглон гарч ирсэн.

Цэнгэлийн нэг хобби нь аялах. Очсон газар бүрээсээ “шороо атгах”-ыг хичээдэг тэрээр “Юм үзэж нүд тайлна гэдэг нь гадаад улсын ганган хээнцэрийг биш гайхуулаад байгаа тэр хөгжлийн нууцаас суралцаж олон хүнд түүнийг түгээхийн нэр” хэмээн өөрийн филисофио хэрэгжүүлэхээр хөлгийн жолоо залжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.