Сэтгүүлч мэргэжлийг нь биш юм аа гэхэд эмэгтэй хүнийг нь бодмоор

2015/07/17
Share |
Хүмүүс:
Сэтгүүлч мэргэжлийг нь биш юм аа гэхэд эмэгтэй хүнийг нь бодмоор

Сэтгүүлч С.Баттулгыг эмэгтэй хүн гэдгийг энэ хуулийнхан мартсан бололтой. “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч асан, Info.mn сайтын  сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжтай мэдээлэл нийтэлснийх нь төлөө удаа дараа дуудан олон цагаар байцааж, бүр цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, олон хоног өнгөрлөө. Энэ сарын 9-нөөс хойш хоригдож буй түүний олон нийтэд мэдээлэх үүрэгтэй сэтгүүлч мэргэжлийг нь үл ойшоодог юм аа гэхэд эмэгтэй хүн гэдгийг нь бодмоор. Тэгээд бүр ямар ч буруугүй шүү. Ард нь нөхөр, үр хүүхдүүд нь хүлээж байгаа энэ эмэгтэй хүн хүнд гэмт хэрэгтнүүдийн дунд олон хоногийг өнгөрөөлөө. Өнөөдөр түүнийг суллахыг шаардсан сэтгүүлчид  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна тайван жагслаа. Гэсэн ч тусыг эс олов. Үзэг нэгт нөхдүүд нь түүнийг суллахыг олон хоног шаардаж, эцэстээ жагссан нь энэ. Эргэн сануулахад, сэтгүүлч С.Баттулга “Ноёд” группийн гэхээсээ МУГЖ, дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр олон танигдсан Г.Буяндорж болон түүнд залилуулсан хэмээх С.Билэгт нарын ид маргааны үеэр “Ноёд” группээс гаргасан мэдэгдлийг өөрийн сайт /Info.mn/-д тавьсныхаа төлөө ийнхүү олон хоног хоригдож байна. Ингэхдээ Г.Буяндоржид залилуулсан гэх С.Билэгт хэмээх эмэгтэйн хүсэлтээр хуулийнхан хорьж байна. Ямартай ч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс “Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл” хэмээн буруушаасан юм.   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.