АНУ-ын ерөнхийлөгч Обама шоронгийн тогтолцоог шинэчилнэ

2015/07/17
Share |
Хүмүүс:
АНУ-ын ерөнхийлөгч Обама шоронгийн тогтолцоог шинэчилнэ

Эрх чөлөөний орны удирдагч Барак Обама энэ онд шоронгийн тогтолцоог шинэчлэхээр зэхэж буй аж. Учир нь манай гаригийн нийт хүн амын таван хувийг бүрдүүлдэг АНУ-д дэлхийн нийт хоригдлын 20 хувь нь торны цаана суудаг юм байна. Улмаар тус улсын шоронд зарцуулагдах төсөв  жилд 80 тэрбум ам.долларыг давсан бөгөөд  Хууль зүйн яамны нийт төсвийн гуравны нэгийг эзэлдэг аж. Тиймээс хоригдлуудын тоог багасгаж, хорих өрөөнүүдийн ахуй хэрэглээг хязгаарлах замаар шинэчлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Уг ажлын эхлэл болгож Обама Оклахома мужийн Эл Рено дахь шоронгийн үйл ажиллагаатай танилцаж хар тамхины хэргээр хоригдож байгаа зургаан хоригдолтой уулзсан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.